Л.Оюун-Эрдэнэ: Шүүх Д.Мөнх-Эрдэнэ, Д.Монголхүү нарт гаргасан бяраа жинхэнэ авлигачдад яаж гаргахыг харцгаахгүй юу

2023 оны 4 сарын 07

Arslan.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “E-Business” платформын нээлтэд оролцож, сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өгчээ.

Тэрбээр "Улсын төсөв зургаадугаар сарын 1-ний байдлаар багадаа 500 орчим тэрбум төгрөгийн ашигтай гарна гэж ойлгож болно. Оны эцэст нэг их наяд төгрөг хүрнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийн зөрүүг арилгахад зарцуулах эх үүсвэр одоо л бүрдэж эхэлж байна” гэв.

Харин зарим асуултад нэлээд бухимдалтай хариулсан байна. Тухайлбал, Т.Бадамжунайгийн баривчилгааны талаар “Одоо тэгээд Засгийн газар авлигатай тэмцэж байгаа нь буруу болчихсон уу” гэжээ. Мөн төгсгөлд нь Д.Мөнх-Эрдэнийг шүүх хурлын тухай асуултад “Ер нь энэ бол танил технологи, нийгмийн анхаарлыг авлигын маш том хэргээс холдуулах гэсэн тактик шүү дээ. Шүүх дээр байгаа бүх хэргийн он, сар, өдрийг сурвалжлаач, та нар. Шилэн болгох хэрэгтэй. Тэгэхээр шүүх Д.Мөнх-Эрдэнэ, Д.Монголхүү нарт гаргасан бяраа жинхэнэ авлигачдад яаж гаргахыг нь харцгаахгүй юу” гэж хариулсан байна.

 

Т.Сайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
645960
6 эможи

Зочин
2023-04-07 20:27
Жүжиглэгч
Зочин
2023-04-07 12:02
Ерөнхий сайд зориг шантрахгүй шүү, авилгачид, нүүрсний хулгайч нар, банк тоногчид, орон нутгийн эрх мэдлийг нүүрсний хулгайн мөнгөөр 5кг будаа тарааж худалдаж авдаг, УИХ-н хууль тогтоох эрх мэдлийг мафийн мөнгөөр худалдаж авдаг хулгайч нараас салсан цагт Монгол улс сэргэнэ.
Зочин
2023-04-07 12:02
Ерөнхий сайд зориг шантрахгүй шүү, авилгачид, нүүрсний хулгайч нар, банк тоногчид, орон нутгийн эрх мэдлийг нүүрсний хулгайн мөнгөөр 5кг будаа тарааж худалдаж авдаг, УИХ-н хууль тогтоох эрх мэдлийг мафийн мөнгөөр худалдаж авдаг хулгайч нараас салсан цагт Монгол улс сэргэнэ.
keyboard_arrow_up