Д.Амарбаясгалан: Ерөнхий сайд БНСУ-д айлчлахдаа монголчуудыг ВИЗГҮЙ ЗОРЧУУЛАХ санал тавьсан

2023 оны 3 сарын 01

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ "Монгол Улсын Ерөнхий сайд хоёрдугаар сарын 12-17-ны өдрүүдэд БНСУ-ын Ерөнхий сайдын урилгаар албан ёсны айлчлалыг амжилттай хийж дуусгалаа.

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаан БНСУ, Монгол Улсын хооронд хэлэлцэгдэж, яриа хэлэлцээрийн түвшинд явж байсан 11 төрлийн ажил албан ёсоор албажсан. Өөрөөр хэлбэл өнгөрсөн 20 жилийн хугацаан яригдсан бүх зүйл албан ажил болсон үр дүнтэй айлчлал байсан. Энэ хүрээнд хоёр улсын чөлөөт худалдааны хэлэлцээрийг эхлүүлэх шийдэлд хүрсэн.

Ерөнхий сайд С.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчлахдаа монгол иргэдэд визгүй зорчуулах талаарх саналыг тавьсан. Визний нөхцөлийг харьцангуй хөнгөлөхөөр болсон. Тодруулбал "Солонгосын талаас эрүүл мэндийн үйлчилгээ авах өвчтөн, тэдний асран хамгаалагчдад олгох визний нөхцөлийг хөнгөлөхөөр болсон. Цаашлаад визгүй болгоно гэдгээ мэдэгдсэн. Мөн олон удаагийн визийг тодорхой чиглэлд олгодог байсан бол мульт-визийг олгох төрлөө нэмэхээр болж, хүндрэл бэрхшээлийг арилгая гэсэн хариуг хэлсэн.

Мөн газрын ховор элементийн судалгааны хамтарсан төв байгуулахаар санамж бичигт гарын үсэг зурагдсан. Газрын ховор элемент бол Монгол Улсын байгалийн баялгийн ихээхэн нөөц гэж Засгийн газар, уул уурхайн судлаачид үздэг. Энэ утгаараа газрын ховор элементийн салбарыг эргэлтэд оруулах, улс орны хөгжил, эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлдэг салбар болгохын төлөө зорин ажиллаж байна. Цаашлаад Япон, АНУ, Герман, Франц зэрэг улсуудтай энэ чиглэл дэх яриа хэлэлцээрүүдээ баталгаажуулахад төвлөрч ажиллана" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645111
0 эможи

DR. LOUIS
2023-03-02 20:35
Та бөөрөө зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө зарах боломжийг хайж, юу хийхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, манай эмнэлэгт яаралтай бөөр авах шаардлагатай байгаа тул бид танд бөөрөнд тань сайн хэмжээг санал болгоно. Вэбсайт: https://stlouishospital.business.site Имэйл: dr.louisclinic@gmail.com WhatsApp: 60176359983 Үнэ: $650,000 доллар
Зочин
2023-03-01 12:48
11 төрлийн ажил албажсан гэнэ үү, бүгд "санамж бичиг" юм билээ ш дээ, санамж бичиг бол засгийн газар хоорондын албан ёсны ГЭРЭЭ, ХЭЛЭЛЦЭЭР биш, ийм Гэрээ байгуулах хүсэл эрмэлзлэлтэй байгаа гэсэн бичиг ш дээ, тиймээс эдгээрийг асуудал шийдсэн Гэрээ хэлэлцээр байгуулсан, албажсан гэж хэлж болохгүй. Визны асуудал шийдээгүй, ер нь бодитүр дүнгүй айлчлал болсон.
keyboard_arrow_up