ШШЕГ-т “ХУУЛИЙН ЭХ БИЧВЭР“-ийг гардуулан өгөх ёслолийн ажиллагаа боллоо

2023 оны 2 сарын 09

Arslan.mn

Өнөөдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ХЗДХЯ-аас Шүүхийн шинжилгээний ерөнхий газарт (ШШЕГ) шүүхийн шинжилгээний тухай хуулийн эх бичвэрийг албан ёсоор гардуулан өгөх ёслолын ажиллагаа боллоо.  

Ёслолын ажиллагаанд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, УИХ-ын болон ХЗДХЯ-ны албаныхан, ШШЕГ-ын дарга Ж.Буянбат, үе үеийн Шүүхийн шинжилгээний байгууллагын удирдлагууд, ахмадын зөвлөл, алба хаагчид оролцлоо. 

Arslan.mn

Тодруулбал, ХЗДХЯ-ны харьяа ШШЕГ нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр УИХ-аар шүүхийн шинжилгээний хуульд нэмэлт өөрчлөлт оруулан, үйл ажиллагааг нь шинжлэх ухаанчаар илүү өргөтгөн, үндэсний хүрээлэн гэсэн албан ёсны статус нь ерөнхий газар болж өргөжин, бие даасан агентлаг болсон билээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ШШЕГ-т хуулийн эх бичвэрийг гардуулан өгч, нэр бүхий алба хаагчдын төрийн одон медалиар шагнаж, урамшууллаа. 

Arslan.mn

Ёслолын арга хэмжээний үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ "Шүүхийн шинжилгээний байгууллагын хувьд түүхэнд цоо шинэ хуудас нээгдэж байна. Шүүхийн шинжилгээний байгууллага нь өнөөдрөөс эхлэн бие даасан агентлагийн статусаар үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн орчиин бүрдэж байна. Өнөөдрийг хүртэлх хугацаанд тус байгууллага нь хэд хэдэн байгууллагын харьяанд явж, өөрөө бие даан агентлаг болон хөгжих бүх үндэс суурь нь тавигдсан. Хэдийгээр тус байгууллага цагдаагийн байгууллагын дүрэмт хувцас, цол хэрэглэж байгаа хэдий ч шинжлэх ухааны нарийн мэдлэг, ололт амжилтаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг, шударга үнэнийг тогтооход шинжээчийн дүгнэлт гаргаж, хэрэг хянан шийдвэрлэхэд оролцдог хамгийн чухал байгууллага юм. 

Энэ байгууллагын цаашдын хөгжил нь цэвэр дэлхий нийтийн техникийн шинжлэх ухаанд бий болсон ололтууд дээр суурилж, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцдэг хамгийн том байгууллага, тэгүүлэх чиглэлийн байгууллага болж хөгжих ёстой. Монгол Улсад шударга ёс оршин тогтноход энэ байгууллагын үүрэг хамгийн их байгаа гэдгийг дахин онцолмоор байна" гэлээ. 

Arslan.mn

Ёслолын үеэр Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын дарга Ж.Буянбат "Өнөөдрийн түүхэн өдөр, хуулийн эх бичвэрээ гардан авах ёслолд хүрэлцэн ирсэн эрхэм зочиддоо талархаснаа илэрхийлье. Шүүх шинжилгээний тухай хууль батлагдснаар байгууллагын хөгжилд хөгжил дэвшил, шинжээчийн хараат бус байдал болон эрх үүрэг хариуцлага, шинжилгээний лабороториудыг магадлан итгэмжлүүлж, олон улсын жишигт хүргэх, алба хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах эрх зүйн орчин бүрдэж байгаа зэрэг олон давуу тал бий болж байгаа юм.

Тогтолцоо, үйл ажиллагааны хувь иргэдэд хүрсэн, нээлттэй, шинжээчдийн мэргэжлийн өрсөлдөөнийг бий болгож, салбарыг өргөн хүрээтэй болгох нөхцөл боломж нээгдэж байна. Цаашид хууль батлагдсантай холбогдуулан шийдвэрлүүлэх асуудал, ажлууд нэлээдгүй байна. Шүүх шинжилгээний тухай хуулийг УИХ-аар батлуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан та бүгдэд байгууллагынхаа, алба хаагчдынхаа нэрийн өмнөөс талархаснаа илэрхийлж, ажлын амжилт хүсье" гэв. 

Arslan.mn

ШШЕГ-ын Инженер техникийн шинжилгээний газрын дарга Д.Мөнхбат:

Шүүхийн шинжилгээний тухай хууль 2009 оны 12-р сарын 3-ны өдөр батлагдсанаар шүүх шинжилгээ хийх эрх зүйн орчин бүрдсэн гэж үздэг. Ингээд нийгэм эдийн засгийн хөгжлийн явцад эрх зүйн шинэчлэлийн хүрээнд процессын хуулиуд гэж нэрлэгддэг эрүүгийн иргэний захиргааны хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулиуд, зөрчлийн хэргийг хянан шалгах хууль зэрэг процессын хуулиудад өөрчлөлт орсонтой холбогдуулаад зарим шинэ төрлийн гэмт хэргүүд бий болсон. Энэ гэмт хэргийг илрүүлэх тодорхой төрлийн шинжилгээ хийх хэрэгцээ шаардлагын үүднээс шүүхийн шинжилгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг 2017 онд байгуулж хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу энэ хууль 50 хувиас дээш гарсан учраас шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн оны 12-р сарын 23-ны өдөр УИХ-ын чуулганаар баталсан.

Энэ хууль өмнөх хуулиас юугаараа ялгаатай ямар онцлогтой вэ гэвэл нэгдүгээрт зарим шинэ төрлийн шинжилгээг хийх зохицуулалтыг бий болгосон. Энэ нь хүрээлэн байгаа орчинд орж ирсэн хохирлыг тооцох, үнэлгээ хийнэ, үнэлгээнд шинжилгээ хийх зохицуулалт хийх юм. Зөвхөн шинжилгээ биш үнэлгээ хийх юм. Сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоох шинжилгээ гэж бий. Хохирогчийн сэтгэл санааны хохирлыг төлүүлэх асуудал олон жил яригдсан. Үүнийг шүүхийн практикт шийдвэрлэхэд маш их хүндрэл учирч цөөхөн тохиолдолд шийдвэрлэсэн байдаг. Иргэдийн эрх ашгийг хангах үүднээс энэ хуулийн 40 дүгээр зүйлд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээ хийж хуульд заагдсан аргачлалын дагуу хохирлыг тооцож хохирсон иргэдэд олгох зохицуулалтыг бий болгосон. Цахим хөгжил өндөр түвшинд хүрсэн, цахим орчинд янз бүрийн гэмт хэргүүд үйлдэгддэг болсон энэ төрлийн шинжилгээнүүдийг хийх зохицуулалтыг бас тусгаж өгсөн онцлогтой. Шүүхийн шинжилгээний байгууллагын тогтолцоог сайжруулах чиг үүргийг тодорхой болгох, алба хаагчдын нийгэм улс төр эдийн засгийн аюулгүй баталгаануудыг бий болгож баталгаагаар хангах зохицуулалтуудыг тусгаж өгсөн нь хуулийн онцлог болж байна. Шүүх шинжилгээний хууль 6 бүлэг 45 зүйлтэй байсан. Шинэчилсэн найруулгаар баталсан хууль нь 11 бүлэг 81 зүйлтэй. Эндээс харахад маш олон зохицуулалтуудыг тусгаж өгсөн харагдана. 

Arslan.mn

ШШЕГ-ын Криминалистикийн шинжилгээний газрын дарга Х.Бат-Эрдэнэ :

Өнөөдөр шүүх шинжилгээний байгууллагын төв орон нутгийн удирдах ажилтны сургалт зөвлөгөөн зохион байгуулагдаж байна. Энэ сургалт зөвлөгөөний онцлог арга хэмжээ бол шүүх шинжилгээ хийх хууль тогтоомж шинэчлэн батлагдсантай холбоотойгоор шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын эх бичвэрийг гардаж авах ажиллагаа давхар зохион байгуулагдаж байгаа юм. Хууль тогтоомжоороо ШШҮХ гэж хууль зүй дотоод хэргийн яамны харьяа сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллага үйл ажиллагаа явуулж байсан бол одоо засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг буюу ШШЕГ гэсэн статустай үйл ажиллагаа чиг үүргээ хэрэгжүүлэхээр болж байна.

Хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд нийгмийн эрэлт хэрэгцээгээ дагаад зарим төрлийн шинжилгээнүүдийг шинэ төрлийн шинжилгээнүүдийг хийх шүүх шинжилгээ хийх журмыг нарийвчлан зохицуулснаас гадна шүүхийн шинжилгээний байгууллагын эрх зүйн байдал ажилтан алба хаагчдын эрх зүй нийгэм эдийн засгийн баталгааг энэ хуулиар бас зохицуулсан. Сургалт зөвлөгөөний үеэр хууль тогтоомжийн нэг мөр ойлгож хэрэгжүүлэх сургалт түлхүү явагдах, мөн удирдах ажилтны манлайлал мэдлэг ур чадваруудыг дээшлүүлэх чиглэлийн сургалтууд зохион байгуулагдаж байгаа нь энэ удаагийн сургалт зөвлөгөөний онцлог давуу тал болж байна. Сургалт зөвлөгөөнд нийт төв орон нутгийн нийлсэн 45 удирдах албан тушаалтан оролцож байна. 
 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
644679
3 эможи

BAT
2023-02-10 04:01
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
BAT
2023-02-10 04:01
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Tserendorjь Дамбийням
2023-02-09 16:50
Хуулиа баталсан өдрөөсөө эхлээд зөрчсөн шүү дээ сайхан тархи угаах юм аа.99176970.үнэнийг өгүүлдэг бол залгаарай
keyboard_arrow_up