ЗАСГИЙН ГАЗАР: Хөрөнгө оруулалт, худалдааны газар байгуулах зэрэг 17 асуудал хэлэлцэж байна
2023 оны 2 сарын 01
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар,
- Технологи дамжуулах төв, эсхүл хамтын оффист гишүүнчлэлээр бүртгүүлсэн гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам,
- Хөрөнгө оруулалт, худалдааны газар байгуулах тухай,
- Судалгааны сан, түүний нэгдсэн систем бүрдүүлж буй ажлын явц,
- Олон улсын аялал жуулчлалын стратеги, төлөвлөлт зэрэг 17 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байгаа ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
644420
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс