Л.Оюун-Эрдэнэ: Засгийн Газар шударга ёсны тэмцлийг эхлүүлсэн...

2023 оны 1 сарын 19

Arslan.mnМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цагдаа, дотоодын цэргийн удирдах ажилтнуудын сургалт, зөвлөгөөнд оролцож улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцууллаа.

Дэлхий дахиныг хамарсан цар тахлын хүнд үед ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахад онцгой хувь нэмэр оруулсан цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид, нийт бие бүрэлдэхүүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талархал илэрхийлэв. Монгол Улсын Засгийн газраас цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын цалинг дунджаар 60 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, шаардлагатай техник, хэрэгслүүдэд 9.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шийдвэрлэж, автомашины парк шинэчлэл хийгээд байна. Энэ сараас цагдаа дотоодын цэргийн алба хаагч нэг бүрийн хэрэгслэлийг бүрэн шинэчилж байгааг Ерөнхий сайд хэллээ.

Монгол Улс өнгөрсөн 30 жилийн алдаа, оноондоо дүгнэлт хийж шинэ 30 жил рүү шилжиж байна. Хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсээ тодорхойлж боомт, эрчим хүч, аж үйлдвэр, төрийн бүтээмж, хот хөдөө, ногоон хөгжлийн асуудалд төвлөрсөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг боловсруулан хэрэгжүүлж байгааг танилцуулав.

Авлига, баялгийн тэгш бус хуваарилалт, баян хоосны ялгаа Монголын нийгэмд газар авсан нь хөгжлийг хязгаарлагч бас нэг томоохон хүчин зүйл болж буй тул Монгол Улсын Засгийн газар үүнд онцгой анхаарч шударга ёсны тэмцлийг эхлүүлсэн гэлээ. Мөн Эрдэнэтийн 49 хувь, Хөтөл, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хууль бус хувьчлалын эсрэг тууштай тэмцэж, төрийн өмчид эргүүлэн авсан. Дубайн гэрээг цуцалж Оюутолгойн 2,4 тэрбум ам долларын өрийг тэглэж, Хөгжлийн банкны  чанаргүй зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлж, нүүрсний хулгайтай тэмцэж байна. Үүнтэй зэрэгцээд авлигын хэрэгт хүлээлгэх хариуцлагыг чангатгана. Төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээд төрийн удирдах албан тушаал хаших, төрийн худалдан авалтад оролцох зэргийг хязгаарлах хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн бариад байна. Монгол Улс ойрын 10  жилд эдийн засгийн хувьд тусгаар тогтнож, чинээлэг дундаж давхарга бүхий улс орныг бий болгох зорилт тавин ажиллаж байна. Үүнд цагдаа, дотоодын цэргийн ажилтан, албан хаагчид, хүн нэг бүрийн оролцоо, хүчин зүтгэл чухал гэдгийг Ерөнхий сайд эцэст нь онцоллоо.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644201
3 эможи

ИОЛРТ
2023-01-27 11:55
ЭХЛҮҮЛСЭН. ГЭХДЭЭ ТЭМЦЭЛ ОР НЭР ТӨДИЙ ЯВЖ БАЙНА. АВИЛГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГТ ЗАСГИЙН ГАЗРЫН ДИЙЛЭНХ ГИШҮҮД Ч, ЭЛДЭВ ЯНЗЫН ХУРГАН ДАРГА, ТҮШМЭД ХОЛБООТОЙ. ТЭГЭХЭЭР ТЭД ӨӨРӨӨ ӨӨРСДТЭЙГЭЭ ТЭМЦЭХГҮЙ. ЭНЭ БОЛ АКСИОМ. ТЭГЭХЭЭР ЭНЭ ТЭМЦЭЛ ЧИНЬ ҮР ДҮНД ХҮРЭХГҮЙ.
BAT
2023-01-23 05:54
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
BAT
2023-01-23 05:54
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин
2023-01-21 19:26
Энэ зохиол яаж төгсөх бол. Зохиолч нь МАН ын топууд гэхээр л
ЭМЭЭ
2023-01-20 20:03
СУУДАЛ БУЛААЛДАЖ МИ - ГЭЭ НАМНАХ ГЭЖ ЖАГСАЖ БАЙХАД ЧИНЬ ИТГЭСЭН .ОДОО МӨНГӨТЭЙ УНАЦТАЙ МECТЭЭ БУЛААЛДАЖ БАЙГААГ ЧИНЬ ХАРААД ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ ГЭЖ ЭНДҮҮРЭХЭЭРГҮЙ БОЛСООН ХӨӨ . ХАРИН ЧИ АНХ ХУВИА ГОЛЖ СҮРДҮҮЛЭХ ГЭЖ ҮЛЭЭСЭН ШҮГЭЛ ЧИНЬ ӨӨРӨӨР ЭРГЭЖ БАЙГААГ ОЙЛГО Л ДОО . ХЭРЭВ ЧАМАЙГ ХОТГОР ШАНАГААС ЭХЛЭЖ ШУДАРГА ЁСЫГ ТОГТООСОН БОЛ ЭХЛЭХ Л БАЙЛАА .
Зочин
2023-01-20 11:16
Иргэдийн амжиргаа доройтлоо өогөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадаж байна цалин тэтгэвэр хаанаа ч хүрэхгүй хэцүүхэн байна .Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгөөрэй ахмад настан хөгшчүүл хоол биш эм иддэг боллоо эмний чанар асар муу ер нь бодлоготой ханиад томууг гүйцэт эмчлэхгүй байгаа бодолтой энэ юу болоод байнаа.Засгийн газар хүн ардынхаа амжиргаа, цалин тэтгэвэрээ анхааралдаа аваад доривтой арга хэмжээ аваачээ. Бүх юмны үнэ өсөж дураараа авирлагчтд дээр бүүр сайхан үнээ нэмж байна
Зочин
2023-01-19 21:39
Энэ ч дүр үзүүлсэн ажил байх өө. Цаагуураа ямар хор хутгаж байгаа бол
keyboard_arrow_up