ТАНИЛЦ: Нүүрсний хулгайг шүүх шүүгчид хэн бэ?
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас "нүүрсний хулгай"-тай тэмцэж, олон жил улс орноо тоносон бүлэглэлийг "дэлбэлэх" ажиллагаа ид өрнөж байна. Эх орноо зарсан, тоносон, авлига албан тушаалыг хэрэгтнүүдтэй хатуу хариуцлага тооцох ёстой хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байр сууриа илэрхийлж буй. Парламетын спикер ч мөн нэг байр суурьтай байгаагаа илэрхийлж, цагаан захтнуудын хэргийг хуульчлах, нээлттэй хэлэлцүүлэх асуудлыг дэмжсэн.
Гэвч "нүүрсний хулгай"-н хэргийг үнэн, зөв, шудрагаар эцэслэн шийдэх эцсийн зогсоол нь Шүүх юм. Тэгвэл одоогийн дээд шүүхийн 22 шүүгчийн 4 шүүгчийг нь Х.Баттулгын үед томилогдож байсан бол 15 шүүгчийг нь Ц.Элбэгдоржийн зарлигаар томилж байжээ. Өөрөөр хэлбэл нүүрсний мафи бүлэглэлийн томоохон эзэн Х.Баттулгатай холбоотой нүүрсний хэргүүд шүүх дээр хэрхэн шийдэгдэх нь СОНИН БАЙНА?!
Х.Баттулгын үед томилогдож байсан Улсын дээд шүүхийн 4 шүүгч хэн бэ?
- Дамдингийн Ганзориг – 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 77 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдсон. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн ажлыг 10 дахь жилдээ ажиллаж байна. Томилгоот хугацаа нь 2026 онд дуусна
- Болдын Амарбаясгалан - 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 238 дугаар зарлигаар томилогдсон – 2025 оны 12-р сарын 30-ны өдөр хугацаа нь дуусна
- Цэндийн Цогт 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 144 дүгээр зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон. Томилгоот хугацаа нь 2026 онд дуусна
- Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ - 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр зарлигаар томилогдсон. Томилгоот хугацаа нь 2027 онд дуусна
Ц.Элбэгдоржийн үед томилогдож байсан Улсын дээд шүүхийн 15 шүүгч хэн бэ?
- Дамдингийн Ганзориг (Ерөнхий шүүгч) - Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 47 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдож байсан.
- Мишигийн Батсуурь - 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 47 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдож 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаар зарлигаар Захиргааны хэргийн танхимын тэргүүнээр, мөн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаар зарлигаар Захиргааны хэргийн танхимын тэргүүнээр улиран томилогдон ажиллаж байна. Томилгоот хугацаа нь 2023 оны 4-р сард дуусна.
- Гүррагчаагийн Алтанчимэг (Иргэний хэргийн танхимын тэргүүн, шүүгч) 2015 оны 4 дүгээр сарын 22-ний өдрөөс хойш ажиллаж байна.
- Гочоогийн Банзрагч - 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 183 дугаар зарлигаар томилогдож байсан.
- Хөхийсүрэнгийн Батсүрэн - 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 187 дугаар зарлигаар томилогдож байсан.
- Батаагийн Батцэрэн - 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 47 дугаар зарлигаар томилогдож байв.
- Пунцагийн Золзаяа - 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 58 дугаар зарлигаар томилогдож байв.
- Бямбаагийн Мөнхтуяа - 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 183 дугаар зарлигаар томилогдож байв.
- Дашдоржийн Мөнхтуяа (Захиргааны хэргийн танхимын тэргүүн, шүүгч)- 2013 оны 4 дүгээр сарын 12-ны 47 дугаар зарлигаар томилогдож байв.
- Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ - 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 58 дугаар зарлигаар томилогдож байв.
- Чагдаагийн Хосбаяр (Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, шүүгч) 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 58 дугаар зарлигаар томилогдож байв.
- Баттогоогийн Цогт (Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн) - Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 47 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 82 дугаар зарлигаар Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр томилогдон ажилласан
- Дашхүүгийн Цолмон - 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 47 дугаар зарлигаар томилогдож байв.
- Дамдины Эрдэнэбалсүрэн - 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 19 дүгээр зарлигаар томилогдож байв.
- Хуушааны Эрдэнэсувд - 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 47 дугаар зарлиг зарлигаар томилогдож байв.
Нүүрсний хулгай шүүгчдийн томилгоотой "ижил" эзнээр холбогддог гаслант жилүүдийг эцэслэх цаг нь хэдийнээ болсон.
6 жилийн хугацаатай томилогдсон шүүгч нарын гараар Монголын хувь заяа, авлига, албан тушаалтнуудын хэрэг шийдэгдэх эгзэгтэй цаг үе ирчихээд байна. Өөрөөр хэлбэл Х.Баттулгын зарлигаар томилогдсон шүүгч нар "нүүрсний хулгай"-н хэргүүдийг хэрхэн шийдэхийг ард иргэд ажиглаж бцй нь нууц биш юм.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын нүүрстэй хийх тэмцлийг Х.Баттулгын томилсон шүүгч нар эцэслэх нь гачлантай !!!