Засгийн газар: Өнөөдөртөө багтаж, 823.354 хүүхдийн мөнгийг шилжүүлнэ

2023 оны 1 сарын 18

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2023.01.18/ танилцууллаа.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Монгол Улсын нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгийг олгох шийдвэр гарсан. Засгийн газраас хүүхэд бүрт 100 мянган төгрөгийг өгөхөөр ажиллаж байна. Нийт 1,039,000 хүүхдэд мөнгө олгож байгаагааас өнөөдрийн байдлаар өрхийн мэдээллийн сангийн мэдээлэл нь бэлэн болсон 823.354 хүүхдийн мөнгийг өнөөдөртөө багтаж дансанд нь шилжүүлнэ. Төрийн зургаан байгууллагын мэдээллийн зөрүүтэй байдал нь цахим шилжилтэд шилжих энэ явцад ил гарч ирж байна. Монголд хэрэгжиж буй зарим хууль тогтоомжийг бүрэн хэрэгжүүлдэггүй байсантай холбоотойгоор өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. Улсын бүртгэлийн байгууллагаас энэ чиглэлээр олон ажлыг хийж ирсэн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644178
0 эможи

Зочин
2023-01-20 15:20
новш. төрийн дунд шатны хулгайчийнх нь гэрээс 10 аадтэрбум төгрөг хураагдаж байхад эд нар хүүхдүүдээс 10 тэрбум төгрөг ялгаврлан гадуурхаж харамлаж байна. бидний татварын мөнгөөр намынхаа баян айлын бацаан шантаажин болгонд зохиомол сайдын албан тушаал бий болгож томилсон зардлаа багахан бууруулахад хүүхэд алагчлахгүй байж болно. аргагүй МАНгар коммунистууд 2024 онд бүгдээрээ ялтан болох болтугай
Зочин
2023-01-19 07:00
holduu
keyboard_arrow_up