Б.Жавхлан: Улсын төсвийн тэнцэл 1.4 их наяд төгрөгөөр сайжирсан

2023 оны 1 сарын 11

Arslan.mn

Засгийн газраас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Өнөөдрийн хуралдаанаар

  • Монгол Улсын 2022 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл
  • Их, дээд сургуулиудыг сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлж байгаа тухай
  • Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл зэрэг 24 асуудлыг хэлэлцсэн юм. 

Сангийн сайд Б.Жавхлан: 2022 оны төсөв 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай батлагдсан. Улсын төсвийн тэнцэл сайжирч гарсан. 1.4 их наяд төгрөгийн нэмэгдлээр тэнцэл сайжирсан. ЭМД сангийн төсөв 250 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Эдийн засгийн өсөлт жилийн эцсээр 4 хувьд хүрлээ. 2021, 2022 онуудад дараалан эдийн засгийн өсөлт бий боллоо.

ДНБ-ний 5.1 хувьтай тэнцэх байсан алдагдал 2.1 хувь болж гурван хувиар буурсан байна. Мөнгөн дүнгээр 1.45 их наяд төгрөгийн тэнцэлтэй болж сайжирсан. Давж олсон орлого болон хэмнэсэн дүнгээр тэнцэл сайжирсан үр дүнтэй гарлаа.

АМНАТ төсөөлж байснаас давж биелсэн. Аж ахуй нэгжүүдийн орлого, татвар нэмэгдсэн. НӨАТ-ын татвар 44 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого нэмэгдсэн. Ажлын байр хадгалж, цалин нэмсний үндсэнд ийнхүү нэмэгдсэн. Гаалийн албан татвар болон Онцгой албан татвар нэмэгдсэн. Энэ нь импорттой холбоотой.

Экспортын орлого 2.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан. 31.7 сая тонн чулуун нүүрс гаргасан бол зэсийн экспорт төлөвлөгөөгөө давсан. Нүүрсний экспорт нэмэгдэхэд нөлөөлсөн зүйл нь боомтуудаас гадна нарийн журам сахисны үр дүн. 1247 машин нүүрс урагшаа гарсан. Энэ удаа машин бүр 130-аас дээш тонн нүүрстэй гарсан.

Төрийн хэмнэлтийн хуулиар 30 тэрбум төгрөгийн тендерээс хэмнэсэн. Нийт 218 тэрбум төгрөг хэмнэсэн. Өнгөрсөн жил бид Чингис бондын эцсийн үлдэгдлийг төлж барагдуулсан. ДНБ-ий 70 хувьтай тэнцэх байсан өрийн үлдэгдлийг 56 хувь дээр бууруулж чадсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644042
1 эможи

Зочин
2023-01-11 18:38
Энэ топууд ч яахав болж бүтэж байна гэж хулхидахаа мэдэлгүй дээ
Б.Жавхлан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up