Засгийн газар ээлжит бусаар ХУРАЛДАНА
Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлалаа. Хуралдаанаар зарим томилгоонуудыг эцэслэх юм.
Тодруулбал, өнөөдөр МАН-ын удирдах зөвлөлөөс Ч.Хүрэлбаатарыг Шадар сайд буюу Эдийн засгийн хөгжлийн сайдаар, Ц.Даваасүрэнг Барилга хот байгуулалтын сайдаар, С.Чинзоригийг Эрүүл мэндийн сайдаар, Х.Булгантуяаг Боомтын сайдаар томилохыг дэмжсэн.
Мөн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг УИХ-ын дэд даргаар, "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал асан М.Ганбаатарыг БОАЖ-ын дэд сайд, БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндоржийг Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар, хуульч Ж.Эрхэмбаатарыг ЦХХХ-ны дэд сайдаар, С.Энхболдыг Эрүүл мэндийн дээд сайдаар, Д.Цэндсүрэнг Уул уурхайн дэд сайдаар томилохыг дэмжээд буй.
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 16.30 цагт эхэлнэ.