“Ковидын хууль“ хүчингүй болсон тул зарим удирдах албан тушаалтнууд ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болж байна

2023 оны 1 сарын 02

Arslan.mn

Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн үйлчлэх хугацаа 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр /2022.12.31/ дууссан. Ингэснээр "Ковидын хууль"-иар сонгон шалгаруулалтгүй томилогдсон зарим удирдах албан тушаалтнууд ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болж байна. 

Тухайлбал, хуульд заасны дагуу БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нарыг томилж байсан.

Харин эдгээрээс БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн тусгай шалгалтаа өгч албандаа жинхэлсэн аж.

Ташрамд дурдахад, “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн дагуу төрийн байгууллагуудын зарим удидах албан тушаалтнуудыг сонгон шалгаруулалтгүй томилсон.  Тухайлбал, нийт 1036 иргэн  ковидын хуулийн нэршлээр төрийн албанд томилогдсон аж.

Төрийн албаны хуульд аливаа иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг,боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлах мерит зарчмыг баримтална гэж тусгасан байдаг. 

Гэтэл цар тахлын хуулийг мөрдөж эхэлсэн 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс хойш  

  • Төрийн захиргааны удирдах албан тушаалд 264 хүн  
  • Төрийн тусгай албаны удирдах албан тушаалд 90 хүн 
  • Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд 682 хүн томилогджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
2
643830
3 эможи

Иргэний нисэх
2023-01-03 17:13
Иргэний нисэхийн Мөнхнасан яв даа
Зочин
2023-01-02 18:58
Тэр мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Батчулуун гээчийг зайлуулж үз. Мал нь өвчлөөд байхад ямар арга хэмэээ
Зочин
2023-01-02 11:08
Идэх гэж суусан хүмүүсийг Халаачээ.
Батаа
2023-01-02 10:59
Хууль бусаао томилогдсон даварсан хурган дарга нарыг бүгдийг чөлөөлж мэргэшсэн хүмүүсээ томилон ажиллуул балай цүнх баригч нар тэгээд бас ямарч чадваргүй
keyboard_arrow_up