П.Сайнзориг: Тавантолгой ХК, ЭТТ ХК руу 340.000 тонн нүүрсний 48 тэрбум шилжүүлсэн
Өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар орон нутгийн "Тавантолгой" ХК-д очиж ажиллах бүрэн эрхт төлөөлөгчөөр Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг томилогдсон.
Тэрбээр "Миний бие 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Тавантолгой ХК-д Засгийн онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон бөгөөд 2015 онд акт үйлдэж хүлээлцэхээр тохиролцон буюу Таван толгой ХК нь ЭТТ-н ашиглалтын тусгай зөвшөөрлийн хилийн зурвас давж олборлосон нийт 340092.98 тонн, /үүнээс 126,522.85 тонн нь коксжих, 201,795.68 тонн эрчим хүчний, 11,744.45 тонн нүүс нь сааж нүүрс/ нүүрсээс 2017, 2021, 2022 онуудад 70,127 тонн нүүрсийг биетээр хүлээлгэн өгсөн байдаг.
Харин өнөөдөр буцаан өгөх үлдэгдэл нүүрсний сааж нүүрснээс бусад нүүрсийг бэлэн мөнгөөр буюу $13.9 сая ЭТТ руу шилжүүлж, сааж нүүрсийг биетээр өгч, тооцоо нийлэх акт үйлдэхээр хүлээгдэж байна.
Энэ нь Монголбанкны өнөөдрийн ханшаар 48 тэрбум төгрөгийг шилжүүлж 2 компанийн хооронд үүсээд байсан нэг асуудал эцэслэгдэж байна" гэжээ.









