Б.Сүхбаатар : Хятадын талд 12 удаагийн албан хүсэлт, уулзалтаар тээврийн хэрэгслийн бүртгэлээ өгөөч гэсэн боловч өнөөг хүртэл боломжгүй гэсэн
Нүүрсний нээлттэй сонсголын үеэр Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын дарга Б.Сүхбаатараас тодруулахад "Монголын гаалийн байгууллага 2010 оноос хойш БНХАУ-ын гаалийн байгууллагатай зөвхөн нүүрс бус зарим нэр төрлийн бараанд жил бүр статистик зэрэгцүүлэлтийг хийдэг. Мэдээллээ солилцдог. Ингэхэд зөрүү гардаг. Энэ нь юунаас болов гэхээр хоёр орны гаалийн байгууллагын горим өөр байгаагаас уу, бараа нэвтрүүлэх горимын онцлогоос шалтгаалсан уу гэдгийг ярилцаж, тодотгол хийдэг. Үүнээс гадна зөрүү үүсвэл хууль бусаар байдлаар хилээр нэвтрүүлсэн бараа бүтээгдэхүүн байж болох юм гэдэг дүгнэлт гардаг. Өнгөрсөн 2019 оноос хойш Хятад, Монголын байгууллагын хооронд статистик зэрэгцүүлэлтээ цахимаа хийж байгаа. Үүсч байгаа зөрүүгээ тодотгох боломжгүй байгаа. Зарим онуудад илүү, дутуу нүүрс гаргасан юм шиг статистик гардаг. Уулзалтаа хийх хүсэлтээ Хятадад илэрхийлсэн.
Эхний ээлжид 2018 оноос Хятадын талд Монголын тал 12 удаагийн албан хүсэлт, уулзалтаар нүүрс ачиж эсвэл хоосон орж ирсэн тээврийн хэрэгслийн бүртгэлээ өгөөч гэсэн боловч өнөөг хүртэл боломжгүй гэсэн. ГХЯ-аар дамжуулан сүүлд дахин хүсэлтээ өгсөн.