Жагсагч Г.Ирээдүй: Ард иргэд төөрөгдөлд орж байна. Төсөвт учирсан хохирол нь 10 их наяд юм уу

2022 оны 12 сарын 21

Arslan.mn

Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой Ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна. 

Сонсгол асуулт, хариултаар үргэлжилж байна. 

Энэ үеэр жагсагч Г.Ирээдүй  "Аливаа зүйлс өөрийн гэсэн дотоод дэг журамтай байх ёстой. Ард иргэд маань үүнийг ойлгож тайван оролцоорой. Бид бүхэн энд  үр дүнд хүрэх гэж ирсэн. Жагсаж буй иргэд хоорондоо хагаралдаагүй, эв найртай байна иргэдийг битгий тэнэг гэж бодоорой. Надад ганцхан асууулт байна. Нүүрсний хулгайн хэргийг Засгийн газраас аль хоёр сарын өмнөөс мэдэгдсэн. Хамгийн их дуугарч, үг хэлсэн хүн бол Т.Доржханд гишүүн юм. Би таниас ганцхан л асуулт  асууя. Гадаа байгаа иргэд 40 их наяд юм уу, 440 их наяд юм уу. Төсөвт учирсан хохирол нь арван их наяд юм уу гэдгийг мэдэхгүй байна. Энэ тал дээр та ямар ч тайлбар хийхгүй байгаа. Ард иргэд төөрөгдөлд орж байна. УИХ-ын гишүүн Т.Доржханд  яаралтай мэдээлэл хийхгүй бол ойлгомжгүй байдал үүсээд байна шүү" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643625
0 эможи

keyboard_arrow_up