Д.Баянжаргал: 23 хүнд холбогдох 4 хэрэгт ЯЛЛАХ ДҮГНЭЛТ үйлдэж, ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛСЭН
Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой Ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд болж байна.
Улсын Ерөнхий прокурорын Хэрэгт бүртгэл, хяналт шалгалтын хэлтсийн дарга Д.Баянжаргал: 2013-2022 оны арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар, Прокурорын хяналтад нүүрсний олборлот, экспорт тээвэрлэлт, худалдан авалттай холбоотой 36 гомдол мэдээллийг мөрдөх байгууллагууд хүлээн авсан.
Шийдвэрлэлтийн байдлыг авч үзвэл 36.1 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Нүүрсний асуудалд холбоотой 39 хэрэгт мөрдөн байцаах шатны ажиллагаа явуулсны 22-д нь нотолгоо цуглуулах ажил хийгдсэн байна.
Нийт 39 хэргээс 23 хүнд холбогдох 4 хэргийг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Нүүрсний хэрэгт 76 хүнийг холбогдуулан шалгаж байна. Ажлын хэсгийн хүрээнд, хаасан хэргүүдийг дахин шалгах шийдвэр гарсан." гэв.
Сонсгол асуулт, хариултаар үргэлжилж байна.