П.Сайнзориг: УИХ-ын гишүүд халдашгүй байдлын ард халхавчлуулж үлдэх боломжгүй болсон
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлэл хийж байна.
ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг "Засгийн газрын ээлжит хуралдаанаар эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдлээ. Ялын бодлогыг чангатгах асуудлыг авч үзлээ. Эрүүгийн хуулийн 22.1-т торгох ял оногдуулдаг. Эрх мэдлээ урвуулан ашигласан тохиолдолд торгох ял хүлээх ямар ч боломжгүй болж, энэ заалтыг бүхэлд нь байхгүй болгож байна. Мөн төрийн албанд бүх насаар нь дахин ажиллуулахгүй байх хуулийн төслийг тусгалаа.
Авлига албан тушаалын гэмт хэргийг хялбаршуулахгүй байх өөрчлөлтийг тусгаж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтож байна. Мөн Засгийн газраас өөрийн орлогоос давсан автомашин унаж, хөрөнгө эзэмшиж байвал шалгах чиглэлийг өгсөн." гэв.