Өнөөдөр нүүрсний хулгайтай холбоотой хүмүүсийн НЭР ЗАРЛАНА
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нүүрсний хэрэгт шалгагдаж байгаа 30 орчим хүний нэрийг прокурорын зөвшөөрөлтэйгөөр өнөөдөр зарлана гэж мэдэгдсэн.
Тэрбээр "нүүрсний хэрэг дээр танилцуулга хийгдэнэ. Ойролцоогоор нэг сая орчим тонн нүүрс бүртгэлгүй гарсан байж болзошгүй. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж, холбогдох хүмүүсийг шалгана. Оффтейк гэрээтэй холбоотой асуудлыг ил болгосон. Энэ хэрэгт холбоотой шалгагдаж байгаа хүмүүсийн нэрийг маргааш эхнээс нь зарлана." гэсэн.
Мөн тэрээр мөн нүүрсний хэрэгт хамгийн түрүүнд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг шалгах ёстой, ҮАБЗ-ийн дарга байхдаа оффтейк гэрээ байгуулах зөвшөөрөл олгосон, нууцын зэрэглэлд гэрээнүүдийг оруулсан гол хүн гэсэн юм. Тиймээс АТГ, Шүүх, прокурорыг шалгалтаа Х.Баттулгаас эхэл гэв.
Нүүрсний хулгайд нэр нь холбогдсон УИХ-ын гишүүдийн нэрс эхнээсээ тодорч эхэлсэн талаар бид өмнө мэдээлсэн.