Ерөнхий сайд аа, С.Бямбацогт сайд чинь Ховдын “Хөшөөт“-ийн уурхайн НҮҮРСИЙГ хуу хаман гаргаж байна

2022 оны 12 сарын 10

Arslan.mn

Сүүлийн өдрүүдэд нүүрсний хулгайн асуудал босож, иргэд нүүрсний хулгайтай холбогдсон хүмүүст хариуцлага тооцохыг шаардаж 7 дахь өдрөө төв талбай дээр жагсаж байгаа билээ. 

Жагсагчдын шаардлагыг Засгийн газар хүлээн авч, эхнээсээ ажил болгож байгаагаа зарлаж эхлээд байгаа билээ. Гэтэл УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт нь олон жил нүүрсний бизнес эрхэлж, толгой томчуудын тэргүүн эгнээнд явж байна. Түүний хамаарал бүхий компани Ховдын "Хөшөөт"-ийн уурхайгаас Хятад руу өчнөөн автомашинаар нүүрс тээвэрлэж байна. Мөн аалзны тор шиг сүлжээ үүсгэн олон компаниар нүүрс гаргаж байгаа талаар бид тоймлон хүргэж байна. 

Тодруулбал, ЗТХ-ийн сайд С.Бямбацогтын "Нью прогресс групп" ХХК-ийн харьяа "Алтайн зам" компани нь Ховд аймгийн Дарви сумын нутагт байрлах "Хөшөөт"-ийн нүүрсний уурхайн хөрс хуулалт, баяжуулалтын ажлыг гүйцэтгэдэг. 

С.Бямбацогтын төрсөн дүү С.Баянмөнх нь "Алтайн зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энхбаттай хамтран "Алтай строй" ХХК-ийн хамтран эзэмшиж байна. Харин "Алтайн строй" ХХК нь Ховдын "Хөшөөт"-ийн нүүрсний уурхайгаас Хятадын Такашикен боомт руу 28 автомашинаар нүүрс тээвэрлээд олон жил болж байна. 

Түүнээс гадна "Алтайн строй" ХХК -ийн гүйцэтгэх захиралаар ажиллаж буй Б.Мянганбуу нь хувьдаа "Цаст Алтайн жинчид" ХХК-ийг эзэмшиж мөн л Хятад руу 47 автомашинаар нүүрс тээврлэж байна. 

Мөн С.Бямбацогт сайдын хамаарал бүхий компаниуд Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо сумдад шатахуун түгээх станц байгуулжээ. 

Бидэнд мэдэгдэж байгаа нь дээрх 4,5 компаниар нүүрс тээвэрлэн гаргаж байна. 

Л.Оюун-Эрдэнэ сайд аа, засаг чинь нүүрсний хулгайтай тэмцэж байхад Засгийн газрын гишүүн нь нүүрсний тээвэр эрхэлж, мафийн бүлэглэлийн нэг нь болчихсон байна. 

Ерөнхий сайд аа, С.Бямбацогт сайддаа хариуцлага тооцож, хууль хяналтын байгууллагаар нээлттэй шалгахыг шаардаж байна. эсвэл УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлж шалгуулахыг шаардаж байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
643235
2 эможи

Ховдын хүн
2022-12-14 12:40
Хөшөөтийн уурхайн нүүрсийг Алтайн зам компани нь хуу хамж урагш зөөж байгаа
zochin
2022-12-12 12:55
hud2
Зочин
2022-12-11 14:23
Энэ худал мэдээллийг оруулсан сайт нь, бичсэн сэтгүүлч нэртэй хүн нь уучладт гуйж залруулга хийх байлгүй дээ
Urnaa
2022-12-11 14:23
ямар ч тийм юм байхгүй. Арслан.мн ийг шүүхэд өг
Зочин
2022-12-11 11:55
Энэ бямбацогт гэж бас нэг шулмын туйл юмаа, энэ ямар гай вэ
Зочин
2022-12-11 10:39
uul ni deeremchin ldee
Бямбацогтод яахаараа асар том газар эзэмшүүлдэг юм вэ?
2022-12-11 10:11
УИХ ын гишүүн Бямбацогт найрамдалын амны зүүн талыг хашаалсан. Адаглаад иргэдийг ууланд гарах гарц хийгээч. НЭГ хүн яахаараа ИЙМ том газар эзэмшүүлдэг юм вэ?
Ah
2022-12-10 21:39
Энэ гэмгүй царайлсан нөхөр юу ч хийж мэднэ Машин бхгүй ч гэх шиг Энэ бичээд бга хүн ч ноотой сайн шалга
Зочин
2022-12-10 21:22
Ингэж хүн гүтгэсэн худал мэдээлэл гаргахаа болиоё. Бямбацогт гишүүнд нүүрстээврийн компани байтугай машин ч байхгүй шүү
огцор
2022-12-10 20:07
Зг
Зочин
2022-12-10 19:56
Энэ засгийг яаж бүрдүүлээд байна. Хулгайч луйварчдыг сонгон шалгаруулаж аваа юу.
keyboard_arrow_up