Л.Оюун-Эрдэнэ: Би тэмцлээсээ сөөм ч ухрахгүй, жагсаал турхирсан нүүрсний хулгайчдаас айхгүй

2022 оны 12 сарын 06

Arslan.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

Иргэд нүүрсний хулгайг эсэргүүцэн хоёр өдөр төв талбайд жагссан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас өчигдөр мэдээлэл хийхдээ шалгагдаж буй хүмүүсийг нэрийг зарласан билээ.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Нүүрсний хулгайчид жагсаалыг өөр зүйл рүү чиглүүлэх гэж оролдсон. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэс Тавантолгой"-н хуучир удирдлагууд, тэдний удирдлага дор ажиллаж байсан МоАХ-ны үе үеийн удирдлагууд жагсаалыг улстөржүүлэх гэж оролдсон. Тийм мэдээлэл авсан. Энэ асуудалд ард иргэд сэрэмжтэй хандах хэрэгтэй. Би тэмцлээсээ сөөм ч ухрахгүй. Нүүрсний хэдэн төгрөг цуглуулж, далд эдийн засагтай байж болно. Гэхдээ Засгийн газар тэрний эсрэг ажиллах чадамжтай. Зарим нэг нүүрсчдэд хандаж хатуугаас хатуу хэлж байна.

Жагсаалд оролцож байгаа залуусаас тавьсан шаардлага байна. Иргэдээс 20 орчим шаардлага ирсэн. Багцлаад үзвэл, нэг нь шударга ёсны асуудал. Хөгжлийн банкны өр, Чингис бонд төлөгдөж байна. "Бидний үр хүүхэд төлчихнө, өнөөдөр болж байвал маргааш хамаагүй" гэсэн сэдлээр тавьж, хөгжлийг боомилсон өрүүд байлаа. Хариуцлагагүй үйлдлүүдийг засах, хариуцлага тооцох агуулга дээр манай Засгийн газар амаргүй нөхцөл байдалд тэмцэл хийж ирсэн. Та бүхэн мэдэж буй байх. 

Хамгийн сүүлд ЭТТ ХК-ийн асуудлыг сөхөж тавилаа. "Эрдэнэс Монгол", ЭТТ ХК-тай холбоотой асуудал анхаарал татаад удсан. Гашуунсухайтын төмөр зам яагаад 16 жил гацав. Нүүрсний 178 орчим гэрээний сонгон шалгаруулалт шударга болж чадсан уу. Ард нь ямар хүмүүс байдаг, яаж тендерүүд авсан бэ. Мөн офф-тейк гэрээ, түүний нууцлалтай холбоотой асуудлуудыг ул суурьтай хөндөн тавьж байгаа. С зөвшөөрөл байна. Үүний цаана тээврийн машиныг урд, хойно нь оруулдаг асуудал байгаа юм биш биз, зөвшөөрлийг яаж, хэрхэн өгч байна. БНХАУ-ын талын мэдээлэлтэй манай гаргаж буй нүүрсний хэмжээ таарч байгаа эсэхэд ч хяналт тавих шаардлагатай." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643056
6 эможи

Зочин
2022-12-06 13:21
Бүхэл бүтэн Монгол улсын ЕС байж айна/айхгүй, тэмцэнэ/зүтгэнэ гэж үг ярихгүй ээ. Хууль засаглана, хууль тогтоомж, шударга ёсонд нийцүүлнэ л гэж ярь. Тахимаар ажилладаг байж, ганцаараа бодож шаналаад яваа болтой. Зангарагтай бай, танхимаараа ажилла. Эсхүл араа бодод амар тайван гэртээ суу.
Зочин
2022-12-06 12:45
Хөөе.. Та хэдийн яриад байгаа Нүүрсний хулгай чинь зөвхөн шалтаг. ЖДҮ, Хөгжлийн банк, Өрөөр айлгаж гарч ирчихээд өрийг 3 дахин нэмсэн хэрэгүүд... Үнийн өсөлт Оюун-Эрдэнэ ээ бүгд таниас хамааралтай. Миеэ Энхболдод суудлаа тавьж өгөөд хурдхан зайл. Чамаас арай дээр юм байна
BAT
2022-12-06 12:31
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
BAT
2022-12-06 12:31
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up