Нүүрсний хулгайн “толгойлогч“ гэх “АПУ“-ийн П.Батсайхан нар САНДАРЧ эхэлжээ
Улс орон, нийгэмд жагсах шаардах шалтгаан олон байгааг нуух хэрэггүй. Цочир хүйтнийг үл ойшоон, олон мянган хүн эсэргүүцлийн жагсаалыг хоёр дахь өдрөө зохион байгуулав. Жагсаалд оролцогчид нүүрсний хулгайд холбогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардав. Уг нь ням гаригийн өглөө нүүрсний хулгайг илрүүлэх, түүнтэй тэмцэх уриа лоозон дор жагсаал эхэлсэн ч өчигдөр гэхэд уриа лоозон дээр Ерөнхийлөгчтэй холбоотой лоозон, жагсаал хамааралгүй эвлүүлгүүд гарч эхлэв. Үдэш гэхэд үүний цаана чухам хэн байв гэх таамаг ч шидэж эхлэв.
Учир нь өчигдөр Хил гаалийн асуудлыг хянан шалгах түр хорооны гишүүн С.Ганбаатар нүүрсний хулгайчдын нэрсийг зарлалаа. Тодруулбал, "АПУ-ийн П.Батсайхан, MCS-н Ж.Оджаргал, Голомтын Д.Баясгалан тэргүүтэй нүүрсчид Монгол орныг цөлмөж байна" гэсэн мэдээллийг өгсөн нь олны анхаарлыг татаж эхэлсэн.
Тэрбээр хэлэхдээ, " Нүүрсний хулгай олон жил үргэлжилж байна. Эрх баригчид хулгайчдаа зарлаж чадахгүй бол зарим нэгийг нь би баримттайгаар дурдаж болно. Шунхлай компани, Энержи ресурс, Голомт банкны эрх мэдэлтнүүд нүүрсний мафийг тэргүүлдэг. Тэд нэгдэж хэргээ хоорондоо наймаалцдаг. АПУ-ын П.Батсайхан, MCS-н Ж.Оджаргал, Голомтын Д.Баясгалан тэргүүтэй нүүрсчид Монгол орныг цөлмөж байна. Би баримттай ярьж байна. Тэд өнөөдөр нүүрсний бүх гэрээгээ төрийн нууцад хамруулсан. Дээд шүүхийн хамгийн "овгор" нь нүүрсчдийн төлөө алхаа цохиж "АПУ"-ийн П.Батсайханы арын өрөөнд амьдарч байна." гэдгээ онцолсон юм.
Тэгвэл иргэдийн жагсаал хурц хэлбэрт шилжиж эхэлэнгүүд нүүрсний хулгайчдын тэргүүн эгнээнд цоллуулж байгаа "АПУ"-ийн П.Батсайхан тэргүүтэй хүмүүс сандарч эхэлж, энэ бүхний учир тайлагдаж буй бололтой.
Учир нь иргэдийн жагсаалтай эхлэн гарсан нүүрсний хулгайчдтай тэмцэхийн эсрэг Ерөнхийлөгч, Засгийн газар руу чиглэсэн дайралт нүүрсчдээс явуулж байгаа ажиллагаа гэдгийг төвөггүйхэн анзаарч болно.
Жагсагчдын ажиллагаан дундуур элдэв суртал ухуулга, өөр тийш эргүүлэх гэсэн акц өрнөж байгаа ч тэд нүүрсний гэх хэргийг замхруулахгүйн төлөө ч тэмцэж байна. Одоо нүүрсний хулгай, түүнийг тойрсон нууц бизнесийг илрүүлэх цаг нь болсон биз ээ.