ИРГЭД: Бидэнд долдугаар сарын 1 шиг хар өдөр хэрэггүй. Ерөнхий сайд 16.00 цаг гэхэд гарч ирэхгүй бол бид ЗАМ ХААНА
Нүүрсний хулгайтай тэмцэх жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн жагсаалын үеэр жагсагчид Төв шуудангийн уулзварыг хаасан бол зарим нь Төрийн ордон руу дайрах оролдлогыг хийжээ. Улмаар хамгаалалтынхан дайрсан иргэдийг гаргасан бөгөөд мөн л бухимдсан иргэд Төв талбайд зассан гацуурыг шатаасан гэх мэдээллийг өгөөд байна.
Жагсагчид Төрийн ордон руу орох оролдлого хийсэнтэй холбоотойгоор хамгаалалтыг нэмэгдүүлжээ.
Жагсагчид эрх баригчдыг гарч ирэхийг шаардаж байна. Төв талбайг зорин ирэх иргэдийн цуваа тасрахгүй байгаа юм.
Холбогдох албаны хүмүүс албаны мэдээлэл хийсэн ч иргэдийн зүгээс Ерөнхий сайдад иргэдтэйгээ уулзах шаардлагыг хүргүүлжээ. Уг шаардлагад "Ерөнхий сайдыг 16.00 цагаас гарч ирж уулзахгүй бол төв замыг хааж, жагсаалыг үргэлжлүүлнэ гэв.