“Нийтийн тээврийн нэгдсэн менежмент байхгүйгээс болж автобус компаниуд ашиг олоход анхаараад байна“

2022 оны 11 сарын 30

Arslan.mn

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. Тэрбээр " Түгжрэлийг бууруулах бодлогын хамгийн том хэсэг нь нийтийн тээврийн асуудал. 2008 онд Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлтийг цогцоор нь хийсэн. Түүнээс хойш Монгол Улсын болон Улаанбаатар хотын жил жилийн төсвүүдэд нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотой томоохон бодлогыг авч хэрэгжүүлж байгаагүй нь бидний буюу төр засгийн томоохон алдаа дутагдал.

Бид 2023 оны төсвийн 320 тэрбум орчим төгрөгийг нийтийн тээврийн парк шинэчлэлтийн үйл ажиллагаанд зориулан баталсан. Үүгээр төрийн болон хувийн хэвшлийн нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа ААН-үүдийн парк шинэчлэлтийг цогцоор нь шийдэх бодлогыг эхлүүлж байна. 

Нөгөө талд нийтийн тээврийн маршрутыг иргэдийн өдөр тутмын хэрэгцээнд нийцүүлсэн оновчтой байлгаж чадахгүй байна. Учир нь илүү ашиг орлоготой, хүн төвлөрсөн маршрут руугаа маш олноороо төвлөрч ажиллаж байгаа.

Өнөөдөр Улаанбаатар хотын төвийн зарим автобусны буудалд 30 гаруй чиглэлийн автобус ирж зогсож байгаа нь ч маршрутын оновчгүй байдлыг бий болгож байна.

Мөн хүн ам төвлөрсөн хотын төвтэйгөө харилцаа үүсгэх чухал гэж үзэж байгаа авто замууд, маршрутад нийтийн тээвэр хүрэлцээгүй байгаа. Тиймээс Засгийн газрын зүгээс нийтийн бодлогын шинэчлэлд нь оролцож, дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна." гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642867
1 эможи

keyboard_arrow_up