ЗГ: “Эрдэнэс Монгол нэгдэл“ нь ДӨРВӨН ГРУПП компанийг бий болгож ажиллана
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2022.11.30/ танилцууллаа.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Засгийн газрын дундаж наслалт 1.6 жил гэсэн байдалтайгаа явж ирсэн. Тийм учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хүндрэл бэрхшээлтэй томоохон асуудлыг барьж авч шийдвэрлэхэд анхаарч байна. "Эрдэнэс Монгол" нэгдэл компанийг дүрмийн өөрчлөлт оруулж, гадаад дотоодод үйл ажиллагаа явуулахад нь бэрхшээлтэй байгаа зарим зүйлийг шийдвэрлэхэд оршсон.
"Эрдэнэс Монгол" нэгдэл дүрмийн өөрчлөлтийг хийж, дотооддоо зэс, нүүрс, ховор металл, дэд бүтцийн гэсэн дөрвөн групп компанийг бий болгож ажиллана.
Энэ нэгдлийн харьяанд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит 34 аж ахуйн нэгж харьяалагдана. Эдгээрийн ашигт үйл ажиллагаа хангалтгүй явж ирсэн. Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой", "Монголросцветмет” гэх мэт томоохон аж ахуйн нэгж байдаг.
ВИДЕО: