Г.Занданшатар: Архиар шахвал хуулийн хариуцлага хүлээнэ. Энэ хууль нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ
УИХ-ын дарга Г.Занданшатар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр " Согтууруулах ундаа гэдэгт пиво, архи, дарс бүгдийг хамруулж үзнэ. Согтууруулах ундаагаар үйлчлэх, үйлчлүүлэх насыг 21-ээс дээш байна гэж хуульд тусгасан. Мөн бүх төрлийн согтууруулах ундаагаар шахсан, түүнээс үүдэж ямар нэг хохирол учирсан тохиолдолд, тухайн хүнийг шахсан этгээдэд хуулийн хариуцлага тооцно.
Хэрэглээний соёлыг төлөвшүүлэх ёстой. Архийг хэчнээн хориглоод нэмэргүй. Тиймээс хэрэглээний соёлыг төлөвшүүлэх нь чухал. Жишээ нь, градусыг багасгах, татварыг нэмэгдүүлэх, хүн шахахыг хориглох ёстой. "Намайг алгас" хүртэл аян явж байна. Намайг алгас гэсээр байтал шахаад тухайн хүн нь асуудалд орвол шахсан хүн нь хариуцлага хүлээнэ. Энэ хууль нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Үүнийг ард иргэдэд ойлгуулах хэрэгтэй." гэв.