Өвлийн амралтаар сурагчид 41 хоног АМАРНА
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 19-нөөс эхэлж, 2023 оны нэгдүгээр сарын 27-ны дуусна. Тэгвэл энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд УОК-ын хуралдааны үеэр мэдээлэл өглөө.
Тэрбээр "1093 орон дээр томуу, томуу төст өвчний тусламж үйлчилгээ үзүүлж байна. Одоо 800 гаруй ор сул байна. Өнөөдрийн байдлаар нэг ч хүнийг коридорт аваагүй. Манай иргэд хүүхдийг заавал эмнэлэгт хэвтүүлэх хүсэлтэй байдаг учраас үүнд зохицуулалт хийж байгаа.
Томуу, томуу төст өвчний ид дэгдэлтийн үе нь 12, 1 сар байдаг. Энэ үед бид БШУЯ-тай хамтран ЕБС-ийн хүүхдийн амралтыг 12 дугаар 16-аас эхлэн 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл амрах зохицуулалт хийсэн. Томуу, томуу төст өвчний амбулаторын нийт үзлэгийн 9.1 хувийг эзэлж байгаа нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.5 хувиар бага байна.” гэв.