ЗГ: ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайханыг Ерөнхий сайдын зөвлөхөөр томиллоо
2022 оны 11 сарын 16
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.
Өнөөдрийн хуралдаанаар ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайханыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр томилжээ.
Тэрбээр хөдөө аж ахуй хүнс хариуцсан асуудлуудаар Ерөнхий сайдад зөвлөх аж.
З.Мэндсайхан нь санхүүч, эдийн засагч мэргэжилтэй бөгөөд 2019-2022 онд ХХААХҮ сайдаар ажиллаж байсан.
Боловсролын байдал:
- 1986-1996 онд Ховд аймгийн Мянгад сумын 10 жилийн дунд сургууль
- 1996-2001 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг Эдийн засагч, бизнес судлаач
- 2006-2008 онд Удирдлагын академид Удирдахуйн ухааны магистр
Ажилласан байдал:
- 2001-2014 онд Хувийн хэвшилд Гүйцэтгэх захирал болон Ерөнхий захирал
- 2015-2016 онд Сангийн яамны Төсвийн Хөрөнгө Оруулалтын Газрын дарга
- 2016-2019 онд Эрчим хүчний яамны Төрийн Нарийн Бичгийн дарга
- 2019 оноос Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга

Мэдээнд өгөх таны үнэлгээ?






2



642412
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс