Х.Нямбаатар: “Жаст“-ын Ш.Батхүүгийн хэрэг 9 жилийнхээ төгсгөл дээр шийдэгдлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.11.09/ боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар дараах мэдээллийг өглөө.
Энэ үеэр "Жаст"-ын Ш.Батхүүгийн хэрэг шийдвэрлэлтийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас тодруулахад, "Мөрдөн шалгах ажиллагаа удаан явагдсан. Өнөөдөр яг 9 жилийнхээ төгсгөл дээр шийдэгдэж байна. Өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзэл бодлоо илэрхийлсэн Ш.Батхүү нарт 10 жилийн ял оноолоо гэж байна лээ. "Эрдэнэт үйлдвэр"-ийг барьцаанд тавьж Стандарт банкнаас зээл авсан асуудал юм." гэв.
Өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ш.Батхүүд 10 жил хорих ял шийтгэж, “Эрдэнэт үйлдвэр”-т учруулсан 105, бусад аж ахуйн нэгжид учруулсан дөрвөн тэрбум гээд нийт 109 тэрбум төгрөг гаргуулан хохирогчдод олгохоор шийдвэрлээд байна.









