“Нямбаатар сан” Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 150 хүүхдийн цэцэрлэг барив
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа нарын санаачилгаар Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд төсвийн бус хөрөнгөөр буюу сайн санаат хүмүүсийн хандиваар нэгэн шинэ цэцэрлэг ашиглалтад орж байна.
Тус цэцэрлэг 150 хүүхдийн ортой бөгөөд “Нямбаатар сан”-гийн санаачилгаар 100 хувь хандиваар барьж, улсад хүлээлгэж өгснөөрөө онцлог. Өдгөө Сонгинохайрхан дүүргийн 158 дугаар цэцэрлэгийн өргөтгөл буюу “Нарны хүүхдүүд 3” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
158 дугаар цэцэрлэгийн тухайд ачаалал ихтэйн улмаас өмнө нь уг цэцэрлэг баригдсан талбайд гэр цэцэрлэгт зарим бүлэг нь хичээллэдэг байж. Харин “Нарны хүүхдүүд 3” цэцэрлэг баригдсанаар хүүхдүүд стандартад нийцсэн, дулаан цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой болжээ.
Тус төслийг санаачлагч Х.Нямбаатар сайд “Сонгинохайрхан дүүргээс УИХ д сонгогдсон гишүүд багаараа нэн тэргүүнд боловсрол, эрүүл мэндийн хүртээмжийг тэгш олгоно гэдэг зорилт тавьсан. Энэ хүрээнд ч олон сургууль, цэцэрлэг, эмнэлгийг шинээр ашиглалтад оруулсан. Харин “Нарны хүүхдүүд” төслийн тухайд бид зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтыг харалгүйгээр хэрэгцээтэй газруудад гадна, дотны хандивлагчид болон сайн санаат хүмүүсийн тусаар цэцэрлэгүүдийг байгуулж байна. Өмнө нь нарны хүүхдүүд төслийн хүрээнд 2 цэцэрлэг барьж, өдгөө нийтдээ улсад 5 дахь цэцэрлэгээ хүлээлгэн өгөөд байна. Цаашид ч шаардлагатай газруудад энэ чиглэлээр ажлаа үргэлжлүүлнэ” гэсэн юм.
Эх сурвалж: Sonin.mn
|