Д.Загджавыг Дарханы замын концессын хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж байгаа гэв үү

2022 оны 10 сарын 31

Arslan.mn

Өнгөрсөн сард Дарханы замын тендерийн авлигын хэрэгт “Чайна Гео-Инженеринг Корпораци” компанийн Монгол талын асуудлыг хариуцдаг хүн нь З.Буяннэмэх гэгчийг АТГ-аас саатуулан шалгаж буй.

Тэгвэл шалгалтаар Дарханы замын тендерийн авлигын хэрэгт холбогдон шалгагдаж байгаа З.Буяннэмэх гэгчийн авлигын хэрэгт ШШГЕГ-ын дарга Д.Загджав нарын хүмүүс оролцоотой нь тогтоогдсон байна.

Тиймээс АТГ-аас Д.Загджавыг давхар шалгаж эхэлсэн бололтой.

ШШГЕГ-ын дарга Д.Загджавын хувьд ХЗДХ-ийн сайдын тушаалаар гарсан Ажлын хэсгээр шалгагдаж буй нэгэн. Тодруулбал, ХЗДХ-ийн сайдын тушаалаар Д.Загджавтай холбоотой сахилга, ёс зүйн болон санхүүгийн үйл ажиллагаанд нь ажлын хэсэг гарган хяналт шалгалт хийсэн. Харин ажлын хэсгийн  санал, дүгнэлт энэ сарын 25-ны өдөр гарах байтал хойшлогдсоор өнгөрсөн баасан гарагт /2022.10.28/ ХЗДХ-ийн сайдын зөвлөл хуралдаж, энэ асуудлыг  хэлэлцсэн.

Гэвч Д.Загджавтай холбоотой Ажлын хэсгийн шалгалтын дүнд гараад 5 өдөр болсон байхад өнөөдрийг хүртэл шалгалтын дүнг олон нийтэд мэдээллэхгүй дарсаар байгаа нь олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж байгаа юм. 

ХЗДХЯ-аас Д.Загджавтай холбоотой ажлын хэсгийн дүгнэлтийг нийтэд мэдээллэхгүй нууцлахын учир юу вэ?!

Угтаа бол энэ талаар аравдугаар 28-ны өдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийхдээ, “Ажлын хэсгийн ШШГЕГ-ын бүтцийн дагуу ажилласан эсэх, хүлээсэн чиг үүргээ биелүүлсэн эсэх гээд олон талын үзүүлэлтүүдийг шалгалаа. Сүүлийн үед хоригдлууд хорих байраа орхин, оргох явдал их гарсан.  Энэ нь одоогийн шүүхийн шийдвэрийн удирдлагуудтай хамааралтай, сахилга хариуцлагатай нь холбоотой эсэхийг шалгасан. 

Мөн ажлын хэсэг гарсны дараа нэр бүхий иргэдээс Өмнөговь, Дундговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын  удирдлагуудтай холбоотой гомдол, мэдээлэл ирсэн. Ажлын хэсэг гомдлын дагуу газар дээр нь очиж шалгасан. Тухайлбал, нэг аймгийнх нь ШШГГ-ын дарга нь албаны  машинаар Алтанбулагийн чөлөөт бүсэд очиж, татваргүй барааны дэлгүүрээс их хэмжээний архи тогтмол зөөж, өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжид худалдан борлуулахад унаагаа ашигладаг байсан нь тогтоогдсон.

Тиймээс өнөөдөр ХЗДХ-ийн сайдын зөвлөл хуралдаж, уг шалгалтын дүнг тал талаас нь ярилцаад олон нийтэд мэдээлэх болно” гэж мэдэгдсэн.

Харин З.Буяннэмэх нь хэдэн жилийн өмнө гадаадын онгоцонд танхайрсан этгээдийг “аюулгүй болгосон” хэмээн магтуулаад тухайн үеийн  Ерөнхий сайд хүлээн авч уулзаад байсан нөхөр билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
3
confuse an post
angry an post
4
641935
9 эможи

Зочин
2022-11-03 12:53
buyannemex badamjunaig dagaal xamt poker toglodog nuxur bn shdee
Puujee
2022-11-01 22:44
энэ нь нам барьсан их мэдддэг чаддагийн хийж байгаа асуудлууд. Өөрсдинхөө болон үр хүүхэд ач зээ нартаа юу гээд хэлээд явж байх болдоо. Бас монгол хүний өмнөөс юу гэх юм бол доо.
Зочин
2022-11-01 21:24
Эднийхэн ч Хүрэлсүхийн хаялгыг хангалттай хүртсэн. Хүүгээ сайд болгуулаад өөрөө генерал, дарга болоод зогсохгүй бас хулгай хийгээд авсан байна шүү дээ
Зочин
2022-11-01 13:58
Ванга шиг хэльчихе.шалгасан болгоноос л но гарахаар болж дээ
Zagdjav vh
2022-11-01 13:50
ichdeggvi zvaan psdaa zailuul taarna
иргэд
2022-11-01 11:12
Энэ засаг төрд чинь сэтгэл гар хоёр нь цэвэр хүн ер нь байгаа юм уу? эрх барьж байсан, байгаа нам нь ийм луйварчдаар дүүрсэн болохоор хэнд нь ч итгэх арга алга болждээ?
Zayaabaatar
2022-11-01 09:39
Buyn nemeh olon hun luivarsan
Зочин
2022-10-31 19:52
Эхнэр нь бол гаальд цайчихсан авилгачин авгай байдаг ш дээ гэр бүлээрээ тийм амьдралаар амьдраад үр хүүхэд нь нүглийг нь даадаг л байгаадаа хөөрхий
Зочин
2022-10-31 13:25
yvchih tehuu
өмхий ац
2022-10-31 12:14
зайлаа
Д.Загджав

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up