Д.Амарбаясгалан: Ням гарагт Улаанбаатараас Дархан чиглэлийн авто замын хоёр урсгалыг нээнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.10.26/ болж өндөрлөлөө. Хуралдаанаар Дарханы замын бүтээн байгуулалтын талаар мэдээлэл сонссон байна.
Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан "Дарханы замын бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн хоёр жилийн хугацаанд зохион байгуулалтын зарим алдаа дутагдлын улмаас удаашралтай явж ирсэн. Энэ амралтын өдрөөр буюу бүтэн сайн өдөр гэхэд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хоёр урсгалыг нээнэ. Одоогоор 500 орчим метр замын хучилтыг хийж, тэмдэг тэмдэглэлийг хийснээр Улаанбаатараас Дархан чиглэлийн авто замын хоёр урсгалыг нээхээр болж байна. Өнөөдрийн байдлаар 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин 2023 ондоо багтаж 100 хувийн гүйцэтгэлтэй болгоно. Ерөнхий сайдын зүгээс бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг холбогдох сайд, дарга нарт өглөө" гэв.