“Хамар” Т.Ганболд, Н.Энхбаярын “хүн“ гэгддэг Г.Дугаржавыг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн захирлаар ТОМИЛЖЭЭ

2022 оны 10 сарын 25

Arslan.mn

Энэ сарын 21-ний өдөр  Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ТУЗ хуралдаж А.Ариунболдыг үйлдвэрийн захирлаас чөлөөлж, түүний оронд  Г.Дугаржавыг томилжээ.

Харин  Г.Дугаржав нь өчигдөр  /2022.10.24/ ажил хүлээлцсэн байна.

Г.Дугаржав нь Н.Энхбаяртай хамт ажиллаж МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нэгэн билээ.  Тэрээр түүний ард Тордайн Ганболд, Намбарын Энхбаяр нар байгаа гэдэг. 

Үүнээс харахад, Н.Энхбаяр нь  МАХН-ыг МАН-тай нэгтгэсний шанд хүү Н.Батшугараа УИХ-ын гишүүн болгосон ч “бүлэглэл”-тэй сүлбэлдэн Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийг өөрийн гар хөлийн хүнээр удирдуулахаар санаархаж эхэлсэн нь энэ бололтой.

Г.Дугаржав эдийн засагч мэргэжилтэй. Намын ажил хийсний буянд хэд хэдэн элчин сайдын яаманд ажиллах эрхээр “шагнагдсан” билээ.

Удахгүй Г.Дугаржавын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641714
0 эможи

Г.Дугаржав

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up