Б.Жавхлан: Эрдэнэт үйлдвэрийн өр төлбөрийг барагдуулж улсын мэдэлд оруулахыг Засгийн газарт өгсөн

2022 оны 10 сарын 19

Засгийн газрын лхагва гаргийн ээлжит хуралдаан болж хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "2017 онд УИХ-ын тогтоолоор Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хувьцааг худалдан авсантай холбоотой өр төлбөрийг барагдуулж улсын мэдэлд оруулахыг Засгийн газарт өгсөн. Үндсэн хуулийн цэцээс уг тогтоолыг хууль зөрчөөгүй гээд Засгийн газар 49 хүний өр төлбөрийг барагдуулахаар ажиллаж эхэлсэн. Тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлцэл хийх гэж 4 удаа оролдсон ч хэлцэл хийх нөхцөлд хүрээгүй. Олон шатны шүүхээр явсан ч аль ч шатанд нь хэлцэл хийгээгүй гэдэг шалтгаанаар Засгийн газар ялагдсан.

Ингээд шинэ Засгийн Газар байгуулагдсаны дараа миний бие ажлын хэсгийг ахалж хэлцлийн санал өгсний эцэст 644 тэрбум төгрөг харилцан суутгах гүйлгээ хийгдсэн. Өөрөөр хэлбэл Засгийн газар өмчлөөд байгаа Эрдэнэт үйлдвэрийн хувьцааны өрийг төлж баталгаажуулсан. Хэлцэл цааш үргэлжилж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641552
1 эможи

keyboard_arrow_up