Х.Нямбаатар: Хүний зовлон дээр шоу хийдэг моод дэлгэрчээ
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны хойд замд энэ сарын 10- ны орой Toyota Landcruiser-200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь замын эсрэг урсгалд орж нийт 7 автомашины мөргөж, замаас гарч явган хүний замаар явж байсан явган зорчигч “С” “Э”/12 настай, эмэгтэй/ нарыг мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэг гарсан нь олон нийтийн анхаарлыг татаад буй.
Энэ хүрээнд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар сайд өөрийн цахим хуудастаа “Хүний зовлонгоор шоу хийдэг моод дэлгэрчээ. Ослын талаар нууж, хаасан зүйл байхгүй. Тээврийн цагдаагийн албанаас өчигдөр мэдээлэл хийсэн. Өнөөдөр ч тайлбар мэдээллийг өгнө. Ослын бичлэгийг бүтнээр нь түгээж байгаа. Осол гаргасан хүнийг яллагдагчаар татах, эрүүгийн хэрэг үүсгэх саналыг прокурорт өгсөн” гэв.