ЗГ: Манай улс допингийн эсрэг үндэсний дүрмийг анх удаа баталлаа
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн төслийг хэлэлцэн дэмжиж, Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа.
“Допингийн эсрэг үндэсний дүрэм” батлагдсанаар үндэсний хэмжээнд тэмцээний болон тэмцээний бус үеийн допингийн хяналт явуулах, үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, үндэсний хэмжээнд допингийн хор хөнөөлийн талаарх сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах болон спортын бүх байгууллагууд допингийн эсрэг хяналтын нэгдсэн нэг дүрмийг хүлээн зөвшөөрч, мөрдөх, үр дагаврыг тооцох, улмаар маргаан үүсэхгүй байх боломж бүрдэнэ.
Мөн допингийн эсрэг үйл ажиллагаанд оролцогч талуудын хэрэгжүүлэх чиг үүрэг, салбар хоорондын ажлын уялдааг хангах эрх зүйн орчин бүрдэх аж.