С.Амарсайхан: Бид 20 жилийн өмнөх гэрэлтүүлэг, явган хүний замын асуудлаа өнөөдөр ч ярьсаар л байна
Монголын Хэвлэлийн хүрээлэнгээс зохион байгуулдаг "Зангиагүй уулзалт"-ад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож байна. Энэ үеэр стандарт, хэмжил зүйн салбарыг шинэ шатанд гаргах, мэргэжлийн хяналтын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх талаар Засгийн газраас баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлж байна.
Тэрбээр "Стандарт хэмжилзүйн газар байгуулагдаад 99 жил болж байгаа ба сүүлийн 30 жилд эзэнгүй мэт хаягдсан салбар юм. Бид 10,20 жилийн өмнө явган хүний зам, гэрэлтүүлэг, дугуйн зам, хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан замаа ярьдаг байсан, өнөөдөр ч ярьсаар л байна. Өөрөөр хэлбэл олон жилийн өмнөх асуудал, орчин байдгаараа л байна. Байгууллага бүр өөр өөрийн үзэмж, хандлагаар ханддаг учраас өөр өөр орчин бий болсныг цэгцлэхийн тулд зарцуулах цаг хугацаа, төсөв ихэссээр байх болно" гэлээ.