Л.Оюун-Эрдэнэ: Уг нь 800 орчим сая төгрөгийн чартер нислэгийн зардлыг 40 сая төгрөг болгож хэмнэсэн

2022 оны 10 сарын 14

Arslan.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Канцлер Олаф Шольцын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр мордохдоо энэ сарын 12-нд Улаанбаатар-Франкфурт чиглэлийн ОМ137 аяллаар ниссэн билээ.

Айлчлалтай холбогдуулан тухайн чиглэл нь Улаанбаатар-Берлин-Франкфурт болон өөрчлөгдсөн юм. Нислэгийн чиглэл өөрчлөгдсөн асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Саяны нислэгээр 800 сая төгрөгийн зарцуулах байсныг 40 сая болгон хэмнэсэн. Даанч мэдээллээ өгөх дээрээ бид нар буруу, ташаа ойлголт төрүүлсэн. Гэхдээ хандлага нь зөв учир бухимдах зүйл биш. Учир нь чартер нислэгээр зорчдог байсан соёлыг халж, энгийн байдал руу шилжиж байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
3
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
5
angry an post
641383
12 эможи

Зочин
2022-10-18 18:17
Цүнх барьсан наад олон туслах энэ тэр чинь яачихсан юмнууд байдаг юм бэ.Уг нь үйлдэл чинь зөв байна.
Навч
2022-10-18 11:25
Энэ өө эрэгсэд цаанаа зорилготой ш дээ
Зочин Зочин
2022-10-14 09:54
Анхнаас нь хэл амгүй ажил асуудлаа зохицуулж бай лдаа. Хохирсон иргэдийн хохирлыг барагдуулсан гэдэг чинь алдагдалтай ажиллаж байгаа МИАТ-н зардлаас үр ашиггүй зардал гарч байна гэсэн үг шүү дээ. Энэ хүнд цагт манай Төрийн дээд удирдлагууд минь аятай зөв ажилламаар байна шүү дээ.
keyboard_arrow_up