Б.Чойжилсүрэн: Өвлийг давж хавартай золгох хэрэгтэй
Цахилгаан эрчим хүч болон дулааны асуудлаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн " Улаанбаатар хотын хувьд тог цахилгаанд холбогдоогүй 14200 орчим айл өрх байна. Үүнээс 9800 орчим айл өрхүүдийг тог цахилгаантай холбохоор 2023 оны төсөвт тусгасан. Үлдсэн 4000 орчим айлд тог цахилгаан өгөх боломжгүй байна. Санхүүгийн асуудалтай байгаа учраас энэ жилд 4000 өрхөө тог цахилгаантай холбож чадахгүй байх гэж бодож байна.
Энэ өвлийн хувьд бүх зуухнууд ямар ч нөөцгүй ажиллана. Тэгэхээр хүнд өвөл болно. Сүүлийн 10 жилийн туршид манай цахилгаан эрчим хүчний хэрэглээ 5-6 орчим хувиар нэмэгдсэн. Энэ нь 60-70 мигабитаар нэмэгдсэн гэсэн үг.3 жилийн дотор ТЭЦ-3 шиг цахилгаан станцыг байгуулах хэрэгтэй. Цахилгаан эрчим хүчний хувьд шинэ шугам барьж болно.
Юун түрүүнд энэ хавартай золгох хэрэгтэй байна. " гэв.