Татвар төлөгчдийн мөнгөөр ХАЛАМЖАА хавтгайруулмааргүй байна Д.САРАНГАРЭЛ САЙД АА
Д.Сарангэрэл үүрэгт ажлынхаа хүрээнд ядуу өрхүүдийн амьжиргааг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсноо мэдэгдэв.
Тухайлбал, халамжаас хөдөлмөрт шилжих хүрээнд ХНХЯ-наас хэрэгжүүлэх бодлогод ядуурлын түвшнээс доогуур орлоготой 1520 өрхийг ядуурлаас гаргах зорилт тавьсан байна. Энэ хүрээнд хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ.
Эхний ээлжид Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн дэмжих шаардлагатай өрхийг сонгон, тухайн гэр бүлийн хөдөлмөр эрхлэх чадвартай 18-55 насны иргэнийг үсчний мэргэжил эзэмшүүлэх аж. Түүгээр ч зогсохгүй тэр хүнд хэрэгтэй үсчинд суудал гарган өгч сэнс, сам, будаг, хими хийх бодис зэргийг нь авч өгнө гэнэ.
Мөн гэр бүлийг нь хоёр жилийн хугацаанд халамжилж, тухайн иргэнийг хөдөлмөр эрхлэх бололцоог нь хангана л гэнэ. Амжилттай болбол Монгол Улс ядуурлаас хэрхэн гарах загвараа бий болгох боломжтой гэлээ.
Д.Сарангэрэл сайдын хувьд эл ажлаа аваад сар ч болоогүй билээ. Түүний ярьсан дээрх санал, санаачилга халамжийг халах биш, халамж хавтгайрч буй хэлбэр л гэж харагдаж байна !!!
Д.Сарангэрэл сайд аа ингэж ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ХАЛАМЖАА ХАВТГАЙРУУЛМААРГҮЙ байна.