БОАЖЯ-ыг харьяа байгууллагуудынх нь хамт хотын төвөөс НҮҮЛГЭНЭ

2022 оны 9 сарын 23

Arslan.mn

Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон зарим харьяа байгууллагыг нь хотын төвөөс нүүлгэх шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргалаа.

Тус яамыг иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлдэг зарим харьяа байгууллагынх нь хамт хотын төвөөс нүүлгэж Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн IV хороонд байрлах “Байгаль орчны судалгаа шинжилгээний төв” УТҮГ-ын байранд байршуулахаар болов. Энэхүү ажил нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Төрийн бүтээмжийн сэргэлтийг хэрэгжүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагааг оновчтой, хүртээмжтэй, хүнд сурталгүй болгох, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд хийгдэж байна.

Холбогдох тооцоо, судалгааг хийж, нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-эрдэнэ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт, холбогдох зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана хэмээн Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
640716
6 эможи

Зочин
2022-09-27 12:32
ярмагийн түгжрэл бүр таг болгох юм хийх юм аа.
Мёё
2022-09-25 17:26
Яармагийн түгжрэл бүр нэмэгдэх боловуу даа!Эмээлтээс баруун тийшээ ч юм уу, Хөшгийн хөндий төлруу гэр бариад гар лдаа!
Зочин
2022-09-24 22:23
Баянчандмана нүүлгэхгүй дээ. Тэнд олон том том мод үрсэлгээ, үржүүлгийн газар байгаа шүү дээ. Наад яам чинь тэрбум модноос өөр ажил хийхээ байсан шүү дээ.
Зочин
2022-09-24 22:21
Яармагийн түгжрээ улам нэмэгдэнэ. Багануур нүүлгэхгүй яасам юм бэ. Эсвэл 22-ын товчооны тэнд автотээврийн захын тэрлүү нүүлгэхгүй дээ. Шийдэл гаргана ч гэ ёстой байхгүй ЗГ юм аа
Ба
2022-09-24 21:32
Батэрдэнэ гэх намзэх БОЯ-ыг самрав.
Irgen
2022-09-24 20:54
Han uul niseh geed odoo zam ne tag tygjreltei baigaa gazruudad nyylgej hagas dutuu ajil hereggyuee.hugjliig shine byserr baiguulj bayanhoshuu geh met gazart nyylveh heregtei.
Зочин
2022-09-24 09:03
Ер нь бол энэ олон яамуудыг хотын төвөөс гаргах нь түгжрэл буурхад маш их нөлөөлөх болно.
Орхон
2022-09-24 08:00
Шинэ хангарьд ордондоо Соёлын яам, Зам тээвэр, Эрчим хүч, Барилга хот байгуулалтын яамаа нэг дор оруулчих тэгвэл ч
Зочин
2022-09-24 06:57
Бүх яамдын нэг дор төвлөрүүлж, төрийн нийтлэг үйлчилгээг бий болгоно гээд байсан чинь одоо эсрэгээрээ яам тус бүр үйлчилгээний албатай, яам хооронд ажил хөөцөлдөхөд хүндрэлтэй цаг их зарцуулах Болж дээ, тэгээд бас шинэ түгжрэлийг оргил болсон Яармагт шүү... төрийн албаны бүтээмжийг зориудаар бууруулсан шийдвэр гарчээ.
Зочин
2022-09-23 22:27
Түгжрэл буурахад их нөлөөлнө. Буруу ч биш байх аа.
Зочин
2022-09-23 17:24
төвлөрлийг ингэж сааруулдаг гэж ямар эргүү нь зааврлав аа хоёр талдаа түжрүүлэж эргүү дарга нараа
keyboard_arrow_up