Шадар сайд С.Амарсайхан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч хатагтай Мами Мизүторитай уулзлаа

2022 оны 9 сарын 19

Arslan.mn

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын гамшгийн эрсдлийг бууруулах асуудлаарх тусгай төлөөлөгч хатагтай Мами Мизүторитай уулзлаа. Хатагтай Мами Мизүтори гамшгийн эрсдэлийг бууруулахад Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг өндөрөөр үнэлж, улс төрийн манлайлал өндөр буйгаа онцлон тэмдэглэлээ. Шадар сайд С.Амарсайхан хатагтай Мами Мизүторид гамшгийн эрсдлийг бууруулахад бүс нутгийн хамтын ажиллагаа, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг хийх тухай дурдаж, дараах асуудлуудыг хөндлөө. Үүнд:

  • НҮБ-аас санаачлан гамшгийн эрсдлийг бууруулах санхүүгийн платформыг Олон улсын банк санхүүгийн байгууллагын төлөөлөлтэй хамтран байгуулж, хөгжиж буй орнуудтай хамтран ажиллах
  • Дэвшилт техник технологи, инновацийг гамшгийн эрсдлийг бууруулахад өргөнөөр нэвтрүүлэх
  • Зүүн хойд Азийн бүс нутагт төв Азийн улс орнуудыг багтаасан хамтын ажиллагааны механизмыг байгуулах. Үүнд Монгол Улс манлайлан ажиллахад бэлэн байна.
  • Монгол Улсад хүмүүнлэгийн төвийг байгуулж, Зүүн хойд Азид хүмүүнлэгийн тусламж дэмжлэгийг хүргэхэд дэд бүтэц, бусад зүйлээр туслахад бэлэн байна.

Сендайн хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг 2023 оны тавдугаар сард дүгнэх олон улсын чуулга уулзалтад Монгол Улс урьдын адил идэвхтэй оролцохыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга урив.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640547
0 эможи

NEWS
2022-11-08 01:23
Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны дараа би баяртай байна, миний бөөрийг ($600,000USD) үнээр худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа. NAHEALTHCARE.IN@GMAIL.COM whatsapp дугаар: 19099134258
С.Амарсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up