Шадар сайд С.Амарсайхан СХЗГ, ШӨХТГ-ын удирдлагуудад хугацаатай үүрэг өглөө

2022 оны 9 сарын 12

Arslan.mn

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Стандарт хэмжил зүйн газар, ШӨХТГ-ын удирдлагуудад байгууллагынхаа стратеги, үйл ажиллагааны зорилгыг шинээр тодорхойлох, бүтэц зохион байгуулалтыг илүү оновчтой болгох хугацаатай үүрэг өгөв.

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилт, тэр дундаа Төрийн бүтээмжийг дээшлүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар өнөөдөр /2022.09.12/ Стандарт хэмжил зүйн газар болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын удирдлагуудтай уулзлаа.

Манай улс 2000 оноос өмнө 2000 орчим стандарттай байсан бол өнөөдрийн байдлаар 6518 стандарт мөрдөгдөж байна. Үүний 744 нь эрүүл мэндийн салбарынх бол 655 нь барилга, 645 нь хүнсний салбарт хамааралтай. Харин 2805 нь Олон улсын стандартыг нутагшуулсан байдаг талаар Стандарт хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн хэллээ.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрыг 2005 онд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон Өрсөлдөөний тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэйгээр байгуулж байсан бөгөөд одоогийн байдлаар 9 хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна. Энэ хүрээнд зарим хяналт шалгалтыг хийсэн ч чиг үүргийнхээ хүрээнд хариуцлага тооцох эрх байдаггүй зэрэг төрийн байгууллагуудын уялдаа холбоо дутмаг байгаа талаар ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун мэдээлсэн юм.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Бид Үндсэн хуулийнхаа үзэл санаанд нийцсэн, эрүүл, аюулгүй орчинд амьдруулах үүргээ биелүүлсэн төр байхын тулд хамгийн түрүүнд дэлхийн стандартад нийцсэн стандартыг баталж, мөрдүүлэх ажлаас эхлэх нь зүйтэй. Иймийн тулд  стандартаас гажууд зүйл хийсэн тохиолдолд хэдэн ч тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн байсан ч хуулийн хариуцлагаа хүлээдэг чадвартай байх хариуцлагатай тогтолцоог бий болгох ёстой гэж үзэж байна. Жишээлбэл, манай улсад баригдаж байгаа барилга хэдхэн жилийн настай, бусад орны барилга хэдэн зуун жилийн настай байдаг шалтгааныг одооноос засаж, өөрчлөх нь чухал” гэлээ.

Шадар сайд С.Амарсайхан хурлын төгсгөлд тус байгууллагуудын удирдлагуудад байгууллагынхаа стратеги үйл ажиллагааны зорилгыг өөрчилж, шинээр тодорхойлох, бүтэц зохион байгуулалтыг илүү оновчтой болгох, салбарын уялдаа холбоог хангах, хүний нөөцийг бэхжүүлэх асуудлын хүрээнд санал, санаачлага гаргаж энэ сарын 15-ны дотор танилцуулахыг үүрэг болгов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
640291
1 эможи

жирийн иргэн
2022-09-12 13:31
үүрэг өгөх ч яахав үр дүн яадаг бол хэдэн бизнес эрэхлэгчидэд торгууль болж очоод л таг байх даа
С.Амарсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up