​​​​​​​ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ​түгжрэлийн асуудалд гал унтраах бус, оновчтой шийдэл санал болгохыг үүрэгдэв

2022 оны 9 сарын 12

Arslan.mn

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өчигдөр/2022.09.11/ Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар болон хотын түгжрэлийн асуудал эрхэлсэн албаны хүмүүстэй уулзаж, чиглэл өгчээ. 

Тухайлбал: 

1. Түгжрэлийн учир шалтгааныг судалгаанд үндэслэн бодитой гаргаж, гал унтраах шинжтэй бус, оновчтой шийдлүүдийг санал болгох,

2. Шилжилтийн хугацаанд буюу үндсэн бодлогоо хэрэгжүүлэх хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг гаргах,

3. Түгжрэлийг бууруулахад авто замыг өргөтгөх, машиныг хязгаарлах бус, иргэдийн эрх ашгийг эн тэргүүнд тавьж, автомашиныг орлох нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, унадаг дугуйгаар зорчих, явган алхах орчныг бүрдүүлэх зэргээр олон хувилбарыг бий болгох чиглэлийг өгсөн байна.

Мөн Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар түгжрэлийг бууруулах чиглэлд авах арга хэмжээний талаар танилцуулга хийхээр болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640285
1 эможи

keyboard_arrow_up