Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайд М.Клечески нутаг буцах гэж байна

2022 оны 9 сарын 09

Arslan.mn

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клеческиг бүрмөсөн нутаг буцахтай нь холбогдуулан 2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч уулзав.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд М.Клеческиг Монгол Улсад ажиллах хугацаандаа Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, Стратегийн түншлэлийг бататгахад чухал хувь нэмэр оруулж, идэвх зүтгэлтэй ажилласныг сайшаан тэмдэглэв.

Arslan.mn

Энэ хүрээнд дээд, өндөр түвшний айлчлалуудыг хэрэгжүүлэх, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, КОВИД-19 цар тахлын хүнд хэцүү үед урьдчилан сэргийлэх, АНУ-аас коронавирусний эсрэг вакцин авахад дэмжлэг үзүүлснийг цохон тэмдэглэв. Мөн энэ жил тохиож буй Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэхэд хоёр талаас өндөр ач холбогдол өгч ажиллаж байгааг дурдав.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсад байх хугацаандаа гаргасан ажлын амжилт, үр дүн, өнгөрүүлсэн цаг, мөчүүдийн таатай дурсамжийн бэлгэ тэмдэг болгон Гадаад харилцааны яамны уламжлалын дагуу “Алтан гэрэгэ”-г Элчин сайд М.Клеческид гардуулж, цаашдын үйл хэрэгт нь амжилт хүслээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640252
0 эможи

NEWS
2022-09-10 19:18
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг үр дагаваргүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу. whatsapp дугаар: 19099134258
keyboard_arrow_up