Олон жил гацаж, хүлээлт үүсгэсэн станцуудаа гацаанаас гаргасан Л.Оюун-Эрдэнэ “БРАВО“

2022 оны 9 сарын 09

Arslan.mn

Дорнын эдийн засгийн форумд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-аас богц дүүрэн буцах нь.

Учир нь Монгол Улсын Ерөнхий сайд үндэстний эрх ашгаа тулгуур болгосон зоримог үгсээр яриаг эхлүүлсэн нь манай Орос найзуудын хүндлэлийг төрүүлэх шиг.  Ингэхдээ  “Бид өргөн уудам газар нутагтай. Эрчим хүчээ дотоодод хангаад зогсохгүй, экспортлогч улс болох бүрэн боломжтой. Эрдэнбүрэнгийн УЦС-ыг БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэх бүрэн боломжтой болсон. Ирэх хавар ажлаа эхлүүлнэ. Мөн бид Эгийн голын УЦС болон бусад цахилгаан станцуудын өргөтгөл шинэчлэлийн ажлыг ОХУ-тай хамтрах саналуудаа авч ирсэн” хэмээсэн юм.

Ямартай ч "олон жил гацсан станцуудаа эхнээс нь шийдвэрлээд эхэлчихсэн. Ямар ч байсан барин урагшлуулна” гэх утга санааг шууд шулуухан хэлчихсэн нь энэ. Ялангуяа ОХУ-ын индэр дээр хэлсэн “зоригтой” байлаа.

Тэрбээр чуулганд хэлсэн үгэндээ Монгол Улс цаашдаа бүс нутгийн хэмжээнд улсуудтай хамтарч ажиллахад нээлттэй болсныг зарлан тунхаглаж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзахдаа шатахууныг урьд хожид байгаагүй урт хугацаанд буюу 2027 он хүртэл тогтвортой үнээр авах тохиролцоонд хүрсэн юм.

Мөн олон жил гацаж, хүлээлт үүсгэсэн Эгийн голын УЦС-ын ажил урагшлуулахаар боллоо.

Эгийн голын УЦС Монгол-Оросын харилцаанд бараан толбо болтлоо бугшсан асуудал мөн. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнын Эдийн Засгийн форумын төв индрээс "Бид Эгийн голын УЦС-ыг барина" гэж эрс шулуухан мэдэгдэв. Энэ өгүүлбэр тусгаар улсын Ерөнхий сайд ярьж байгааг сануулсан нь тодорхой биз. Нөгөө талаас  "Бид энэ төслийг Оростой хамтарч хэрэгжүүлэхийг хүсэж байна" гэлээ. Энд Л.Оюун-Эрдэнийн хувь улс төрчийн прагматик хандлагын давуу тал харагдаж байна. Эгийн голын УЦС одоо хоёр орны харилцааны бараан толбо биш, Эрдэнэт шиг нэгэн гэрэлт цамхаг болох үүд хаалга нээгдлээ.

Ерөнхийлөгч В.В.Путин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Дорнын эдийн засгийн VII чуулган”-ы урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирж оролцсонд талархал илэрхийллээ. Оросын Холбооны Улс Монгол Улстай хамтран Улаанбаатар төмөр зам, Эрдэнэт үйлдвэр зэрэг томоохон төслийг амжилттай хэрэгжүүлж ирсэн, цаашид ч том төслүүдэд харилцан ашигтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, ОХУ-аас БНХАУ-руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийг Ерөнхийлөгч В.В.Путин онцолж, эрчим хүчний төслүүдэд ч хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв. Мөн хоёр улс нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх асуудлаар тодорхой тохиролцоонд хүрснийг уулзалтын үеэр цохон тэмдэглэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
1
ouch an post
confuse an post
3
angry an post
1
640237
15 эможи

Баярсайхан
2022-09-12 01:49
Сайд сайн байсан шулуухан хэлсэн нь зөв
MONGOLIA NEWS
2022-09-10 19:19
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг үр дагаваргүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу. whatsapp дугаар: 19099134258
keyboard_arrow_up