Х.Нямбаатар: Түгжрэл гэдэг бол зөвхөн импортын машиныг хориглох, дугаар хязгаарлаад шийдэгдэхгүй
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2022.09.05/ хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Түгжрэл гэдэг бол зөвхөн импортын машиныг хориглох, дугаар хязгаарлаад шийдэгдэхгүй. Улаанбаатар хотыг анх 80 гаруй мянган авто машинтай байна гэж тооцож, төлөвлөсөн байдаг. Өнөөдөр хотод 600-615 мянган авто машин хөдөлгөөнд оролцож байна. Түгжрэлийг олон ажлын зохицлоор шийдэх ёстой. Улаанбаатараас хөдөө, орон нутагт шилжин суурьших нөхцөлийг төрөөс хийж өгөх ёстой. Нийслэлийн ИТХ дээр нэр бүхий төлөөлөгч нар тогтоолын төсөл боловсруулж байгаа гэж сонссон. Буруу талдаа жолооны хүрдтэй авто машиныг он зааж хөдөлгөөнд оролцуулахгүй байх асуудлыг санал асуулгаар шийдэх төсөл гэж сонссон. Тэр болтол бид тойрог хурдны зам метро зэрэг цогц арга хэмжээг авах хүртэл иргэд, олон нийтээр шийдүүлэх ёстой гэсэн байр суурьтай байна" гэлээ.