Монголоос 1050 толгой хонь өгсөн явдлыг үнэлж, “Найрамдал” медалиар манай ЗГ-ыг шагнажээ

2022 оны 9 сарын 05

Arslan.mn

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад айлчилж буй БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит /2022.09.04/ сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

Энэ үеэр манай Засгийн газраас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Засгийн газарт 2018 онд 1050 толгой хонь хүмүүнлэгийн тусламж болгон олгосонтой холбогдуулан Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 199 тоот зарлигаар Монгол Улсын Засгийн газарт “Найрамдал” медаль олгохоор шийдвэрлэсэн байна. Иймд энэ удаагийн айлчлалын үеэр БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит тус медалийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт гардуулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640023
2 эможи

keyboard_arrow_up