Д.Амарбаясгалан: Сайдаас доош түвшний албаны машиныг хязгаарлаж 587 ширхэг машиныг битүүмжилсэн

2022 оны 8 сарын 31

Arslan.mn

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн үнийн өсөлтийн асуудлаар  ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.

Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн дөрөвдүгээр сард батлагдсан Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг ярилцлаа. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр 2022 оны төсвийн жилдээ 5.8 орчим тэрбум төгрөгийн хэмнэлтийг гаргах тооцоо гарсан. Нийт 159 дэд, тэргүүн дэд даргыг чөлөөлсөн.

Сайдаас доош түвшний албаны машиныг хязгаарлаж  587 ширхэг машиныг унахгүй битүүмжилж, Засгийн газрын баазад хүлээлгэж өгсөн байна.  Үүгээр 568.4 сая төгрөг хэмнэсэн.

Энэ хууль бол төрийн удирдах түвшний орон тоог цөөлөхөөс гадна хуулийн бусад заалтын хэрэгжилт хангалттай түвшинд явахгүй байна гэж үзсэн. Тиймээс ЗГХЭГ-ын даргаар ахалсан ажлын хэсэг байгуулж, хуулийн хэрэгжилтийг судалъя, шаардлагатай бол нэмэлт өөрчлөлт оруулъя гэж шийдлээ.

Ойрын хоёр сар дотор Монгол орны бүх өнцөг, булан бүрд байгаа иргэний мэдээллийг хүлээн авч, шийдвэрлэх үүргийг шат шатны албан хаагчдад өгдөг болоход анхаарна. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
639915
3 эможи

Зочин
2022-09-03 10:01
hemneltiin huuli chin ali ch shatand heregjihgui bga
Иргэн
2022-09-02 23:42
Сайд адилхан явган гүйгээч.
Зочин
2022-09-02 07:31
Сайд дарга нарын тоо нэмэгдээд байхад хэмнэж чадах уу? Том жийпнүүдээ хот дотор унахаа болилдоо.
Зочин
2022-09-01 08:48
засгийн баазад байсан том жипүүд чинь хот дотор яваад л жолооч нар нь ч юм уу дарга нар нь ч юм уу унасан хэвээрээ л байна шүү дээ.үүнийгээ мөн цэгцлээч ээ.Шийдвэрийнхээ биелэлтийг эргэж нягтлаач.Цаасан дээр болон амьдрал дээрх чинь зөрөөд байна.
Зочин
2022-08-31 16:57
дарга болохдоо их зарчим дүр эсгээд гараад мартан шүү одоо хийх ажлын харах үлдэж байна
Зочин
2022-08-31 15:55
ХАРИН МОНГОЛЧУУД МИНЬ ЯВЖ ЯВЖ ХАТУУ ДУЛМААГИЙН ГАРТ ОРЧИВ УУ? ЯАВ ?
зочин
2022-08-31 14:40
Энэ нөхөр ч сайн хутгаж өгнөө. Намаас арай гэж холдуулах?
Зочин
2022-08-31 14:08
Хэмэн гээд л шинэ яам байгуулаад дормжлоод байх юмаа
keyboard_arrow_up