Ч.Хүрэлбаатар: Бээжин хавийн газруудад хөл хорио тогтоосон нь бидэнд тодорхой эрсдэл үүсгэж байгаа

2022 оны 8 сарын 31

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: Төлбөрийн тэнцэл 1.3 тэрбум ам.долларын алдагдалтай байгаа тул  төгрөгийн ханшид дарамт ирсээр байна. Энэ нөхцөлд бид бодлогын хүүг өсгөнө. Одоо бодлогын хүү 10 хувь байна. Манай яам нийт 12 ажил хариуцна. Эдгээрийн нэг нь хилийн боомтууд.

Томоохон төслүүдийг ач холбогдлоор нь жагсаана. Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэх шаардлагатай.  Гадаад өр ихээхэн хэмжигдсэн, дэлхий нийт хямралд байна зэргийг харгалзана.     

БНХАУ-аас коронавирусний эсрэг авч байгаа арга хэмжээ хэр удаан үргэлжлэхийг би хэлж мэдэхгүй байна. Бээжин хавийн 4-5 газарт хөл хорио тогтоосон. Тиймээс манай улсын тээвэр зуучлал болон бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөөлөх эрсдэл өндөр байгаа.” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639913
0 эможи

keyboard_arrow_up