Ашиг сонирхлын зөрчилтэй С.Бямбацогт 3.8 тэрбумаар үнэлэгдэх үл хөдлөх, 4.9 тэрбумын АВЛАГАТАЙ

2022 оны 8 сарын 30

Arslan.mn

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын Зам тээврийн хөгжлийн сайдаар томилохоор болсон С.Бямбацогт ашиг сонирхлын зөрчилтэй байх үндэслэлтэй. Учир нь түүний дүүгийн нэр дээр бүртгэлтэй "Нью прогресс" групп нь Монголын дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулж буй том группын нэг.

Тус компани хамгийн сүүлд л гэхэд Хөгжлийн банкнаас зээл авч, Ховд аймагт үйлдвэрээ барьсан бөгөөд тус группийн үйл ажиллагааг УИХ-ын гишүүн С.Бямбацогт зохицуулж, удирддаг гэгддэг. Энэ бол ашиг сонирхлын зөрчил биш гэж үү.

Тэгвэл УИХ-ын гишүүн С.Бямбацогтын Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ (ХОМ)  өөрийн орлогоо 51 саяас 43 сая болж, гэр бүлийн гишүүдийн орлого 1 тэрбум 205 сая төгрөгөөс 501 сая төгрөг болон тус тус буурсан хэмээн мэдүүлжээ. 

Харин үл хөдлөх хөрөнгө нь 1 тэрбум 995 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан бол өдгөө 3 тэрбум 871 сая төгрөгөөр үнэлэгдэж байгаа гэсэн байна. Түүнчлэн тэрбээр 200 сая төгрөгийн газартай. 249 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй. 219 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн ХОТ-тээ мэдүүлсэн байна. 

С.Бямбацогт гишүүний хувьд 2019 оны улсын төсвөөс 42.2 тэрбум, 2020 оны улсын төсвөөс 53.1 тэрбум төгрөгийг ХУВИЙН БИЗНЕСТЭЭ ШИНГЭЭСЭН нь баримтаар нотлогддог. Үндсэндээ С.Бямбацогт гишүүн сүүлийн хоёр жилд 95.1 тэрбум төгрөгийг төсвөөс халаасалсан талаар хэвлэл мэдээлэл, цахим орчинд шуугиж байсан билээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
639831
1 эможи

Зочин
2022-08-30 10:40
Хулгайч нь цадаагүй дахин хулгайлах гээд сайд болжээ. Монголын төр хөөрхийлөлтэй
keyboard_arrow_up