Хоёр сайдын алба хаших хугацаанд Д.Сарангэрэлийн хөрөнгө 3.2 дахин ӨСЖЭЭ
2022 оны 8 сарын 30
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл энэ удаа гурав дахь яамныхаа нүүр үзэж байна.
Тодруулбал,
- 2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд
- 2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албыг хашиж байсан.
Д.Сарангэрэл гишүүн хоёр яамны сайдаар ажиллаж байх хугацаанд түүний хөрөнгө орлого нь 3.2 дахин ӨСЖЭЭ.
Тодруулбал, гишүүний гэр бүлийн жилийн орлого 2017 онд 441 сая, 2018 онд 594 сая, 2019 онд 427 сая, 2020 онд 1 тэрбум 323 сая байсан бол 2021 онд 3 тэрбум 119 сая төгрөг болж өссөн байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
639828
0 эможи
ИРГЭН
2022-08-30 19:28
ОЛОН ЖИЛ МАН-Н ӨВГӨН ДАРГА НАР ЭДЛҮҮЛСЭН ДЭЭ ЗАЙЛУУЛ, ИЙМ ШАГНАЛ БАЙХ
Зочин
2022-08-30 12:00
ЭНЭ АВГАЙ ОДОО БОЛИОЧЭЭ АРИУНЗАЯА МАШ САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА ШҮҮ ЭХЛЭСЭН АЖЛУУДЫГ НЬ ҮЛДЭЖ БАЙГАА ХУГАЦААНД НЬ ХИЙЛГЭЭЧЭЭ АРД ИРГЭДЭД ХЭРЭГТЭЙ ШҮҮДЭЭ. ЯАСАН ХАНАЖ ЦАДДАГГҮЙ ХҮМҮҮС ВЭ.
Зочин
2022-08-30 10:20
Энэ авгай тийм өргөн мэдлэг боловсролтой хүмүүс? Эргэлзэж байна. 3 дах удаагаа өөр салбар удирдахаар томилогдлоо. Намдаа л их тус хүргэсэн хүн байх.
Зочин
2022-08-30 09:22
Одоо 10 дахин өсгөнө ч дээ
Зочин
2022-08-30 09:19
балиар сэжгийн ,шуналтай авгай ичээсэй дээ.одоо юу хийж чадах вэ дээ.хуучин Ариунзаяа сайд нь сайн ажиллаж байсан шүү.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс