Л.Оюун-Эрдэнэ бүлгийнхээ хурал дээр БУХИМДЖЭЭ

2022 оны 8 сарын 26

Arslan.mn

Яг одоо Монголын улс төрд тун халуун үйл явдлууд өрнөж байна. Цэц “давхар дээл”-ийн талаарх шийдвэр гаргасан. Үндсэн хуулийг дахин өөрчилж байна. Үүнийхээ төлөө сайн ч балбуулах шиг боллоо. Сөрөг хүчин үүн дээр нэг дуугаар сөрж ажиллаж буй. Ингэх ёстой л доо. УИХ дээр ч олон байр суурь гарч ирлээ. Сайд болох гээд бүтэлгүйтсэн гишүүд илүү дуугарч байх шиг байна.

Ерөнхийдөө Цэц нэгэнт шийдсэн учраас засагт сэлгээ орох нь тодорхой. Харин бүтэц бүрэлдэхүүн энэ тэр нь юу болох вэ гэдэг анхаарал татаж байгаа юм. Улс төрийн хүрээнд яригдаж буй таамгууд бол тамтгаа алдсан. Үнэн худал мэдээ, мэдээллүүд хэвлэл, нийтийн сүлжээгээр битүү явж байна. Ямартай ч Цэцийн шийдийг дагаж өөрчлөгдөх Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудал эрх баригчдын өнөө, маргаашийн гол ажил боллоо.

Сүүлийн хэдэн өдөр, Цэцийн шийдвэрээс хойш яригдаж буй засгийн сэлгээний талаар МАН, төрийн зарим институцийн хамтарч шийдвэр гаргана. Түүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гардаж хэрэгжүүлнэ. Тиймээс “шинэ бүрэлдэхүүн”-ий Ерөнхий сайд руу чиглэсэн “довтолгоо” нэлээд ширүүн байгаа бололтой. Өөрийгөө магтаж, өрсөлдөгчөө матах зэргээр завгүй ажиллаж буй гишүүн олон болжээ. Тэрнээс болсон уу яасан, өнгөрсөн даваа гаригт болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэлээд бухимдалтай байжээ.

Тэрбээр “...Манай сайд нарыг “дан дээл”-тэй учраас ажлаа хийж чадахгүй байна гэцгээсэн. Тэгээд ажлыг нь хийлгэдэггүй. Одоо “давхар дээл”-ийн боломж чинь нээгдээд ирлээ. Тэгсэн ч “...Болно, болохгүй” гээд янз бүрийн юм ярьцгаагаад эхэллээ. Энэ байдал чинь Засгийн газрын ажилд саад болж байна. Болох юм бол болгоод, болохгүй бол больчихмоор байна. Засгийн газар ажиллах хэрэгтэй байна” гэжээ. Түүний ярьснаас үзвэл, “давхар дээл”-ийн сураг гарснаас хойш гишүүд дээрх байдлаар чангарч, “дан дээл”-тэй сайд нар нь сулраад эхэлсэн бололтой.

 

 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639696
0 эможи

Иргэн
2022-08-26 12:53
Энэ бухимдлаа гээд яахэв.дээ. улс орон сүйхч ядуурч гүйцлээ. Зүгээр яв. Зайл
keyboard_arrow_up